Афганистанаас соёл, түүхийн дурсгалт зүйлсийг импортлохгүй гэдгээ АНУ-ын Төрийн департмент мэдэгдлээ. Учир нь эдгээр зүйлсээр дамжуулж террористууд ашиг олохоос урьдчилан сэргийлж буй ажээ.
Онцгой байдлын үндсэн дээр Баасан гаригаас хэрэгжиж эхэлсэн уг тогтоолын дагуу керамик, уран зураг, шил, зааны яс, эртний нэхмэл эдлэл, модон эдлэл зэрэг зүйлсийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан байна. Ингэснээр хууль бусаар худалдаалагдсан эд зүйлсийг АНУ-ын зах зээлд нэвтрэхээс урьдчилан сэргийлэх юм. Мөн Афганистаны соёлын өвийг дээрэмдэх хөшүүргийг бууруулж, террористууд үнэт зүйлсээс ашиг олохтой тэмцэх зорилготой.
Афганистаны засгийн газраас гаргасан хүсэлтийн дагуу хийсэн энэ алхам нь Нью-Йоркийн урлагийн бүтээлийн наймаачдаас хураан авсан 33 олдворыг эх оронд нь эргүүлэн авчирсан байна.
АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон археологийн эд зүйлсэд МЭӨ 50000-1747 он хүртэл олдворууд багтана. Тэгвэл хилийн хоригтой соёлын дурсгалд IX зуунаас 1920 он хүртэлх эд зүйлс багтана гэж мэдэгдэв.
Ирэх сард Нью-Йорк дахь Азийн долоо хоногийн үеэр дуудлага худалдааны төвүүдэд төрөл бүрийн бараа худалдана. Афганистанаас соёлын дурсгалт зүйлс нэвтрүүлэхийг хориглосон шинэ журам нь цуглуулагчдад ложистикийн асуудал үүсгэж болзошгүй гэв.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ