Туранхай л болчихвол!

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Туранхай л болчихвол!

Эмэгтэйчүүдийн  50 –иас илүү хувь нь турахыг сексээс илүүд үздэг нь тогтоогджээ.
Мянга гаруй хүн хамрагдсан уг судалгааг хоол хүнсний тусламжтайгаар жин хасах  боломжыг судалж, нэгэн компаниас  явуулсан юм. Судалгааны өөр нэг хачирхалтай үр дүн нь  эрчүүдийн 25 хувь нь  бүтэн улирлын турш эр эмийн ажил хийхээс татгалзаж чадна гэсэн хариулт байсан юм.

Өөр бас нэг сонирхолтой зүйл байсан нь нийт америкчуудын  25 хувь нь  жин хасахыг албан тушаал дэвшихээс илүүд үзжээ. Мөн  турахын тулд зуны турш гар утас компьютер, телевиз үзэхгүй байж чадна гэж хариулсан нь 73 хувь байв.

Турахын тулд сексээс татгалзах нь нэг хэрэг.  Харин гар утасгүйгээр хэр удаан байж чадах бол. Харж байж л итгэхээс.

Б. Уянга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж