Газрын тосны үнэ баррель нь 100 доллар давлаа

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнэ баррель нь 100 доллар давлаа

Газрын тосны үнэ баррель нь 100 доллар давлаа

НЭМЭЛТ: 15:00 ЦАГ

ОХУ болон Украинтай холбоотой асуудал хурцадсанаар таваарын зах зээлд томоохон савлагаа үүсч байна. Пүрэв гаригийн өглөөний байдлаар 100.33 ам.долларт хүрээд байсан Брент маркийн газрын тосны үнэ 2014 оноос хойш анх удаа баррель нь 103 ам.долларт хүрч өслөө.

Лондоны Металлын биржид Брент төрлийн газрын тосны үнэ 4.5 хувиар өсч, 101.2 ам.доллар, WTI төрлийн газрын тосны үнэ 4.5 хувиар өсч, 96.2 ам.доллар болоод байна.

Дашрамд дурдахад, дэлхийн газрын тосны дөрөвний нэгийг Европ, харин байгалийн хийн нийлүүлэлтийн гуравны нэгийг ОХУ бүрдүүлдэг.

ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ 100 ДОЛЛАР ДАВЛАА

ОХУ, Украины улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100.33 ам.доллар болж өслөө.

ОХУ болон Украины геополитикийн асуудал хурцдаж буй энэ үед таваарын зах зээл нэлээд хөдөлгөөнтэй байна. АНУ ОХУ-ын эсрэг хориг тавьж байгаагаа мэдэгдсэний дараа газрын тосны үнэ 5.3 хувиар өссөн ч харьцангуй тогтвортой байв. Өнгөрсөн Лхагва гаригийн байдлаар Брент төрлийн газрын тосны үнэ 1.5 хувиар өсч, 96.8 ам.доллар, WTI төрлийн газрын тосны үнэ 1.4 хувиар өсч, 92.3 ам.доллар болсон билээ.

МОНГОЛ УЛС ОН ГАРСНААС ХОЙШ НИЙТ 234.9 МЯН.ТН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТОЛЖЭЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, улсын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийт 152588 тн шатахууны нөөцтэй байснаас А-80 автобензин 10678 тн, АИ-92 автобензин 39,036 тн, ДТ 99137 тн байгаа ба АИ-92 /95.98/ автобензиний 32, А-80 автобензиний 64, ДТ-ний 36 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 75,103 тн буюу АИ-92 автобензиний 24, ДТ-ний 44 хоногийн буюу хэвийн нөөцтэй байв.

Манай улс он гарсаар нийт 234.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд автобензин 88.8 мян.тн, ДТ 127.1 мян.тн, онгоцны 2.1 мян.тн түлш, 16.9 мян.тн бусад бүтээгдэхүүн эзэлж байна.

Энэ сарын 17-ны өдрийн байдлаар 83.1 мян.тн АИ-92 автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 21.3 мян.тн-оор буюу 34.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин мөн хугацаанд 127.1 мян.тн дизель түлшний импорт хийгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 19.6 хувиар буурчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж