11 настай, 191 см өндөртэй хүү

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

11 настай, 191 см өндөртэй хүү

11 настай, 191 см өндөртэй хүү

Зүүн Хятадын Жэжян мужийн Ханжоу хотын бага ангийн зургаан сурагч аль хэдийн 191 см өндөр ба 32.5см урт хөлтэй аж. Хэдхэн хоногийн дараа 12 нас хүрэх хүүгийн ээж аав нь мөн  өндөр гэнэ. Түүний ээж 170 см, аав нь 183 см өндөртэй гэж "Zhejiang Daily" мэдээлэв. Хүү нь их унтдаг нь өсөлтийнх нь гол шалтгаан гэж ээж нь ярьжээ. Жан овогтой хүү 56 см урттай төрсөн бол ихэнх шинэ төрсөн хүүхдүүд ерөнхийдөө 49-51 см байдаг. Тэрбээр жил бүр 10 см орчим өсдөг байна. Сагсан бөмбөг тоглож эхэлснээс хойш сүүлийн 18 сарын хугацаанд Жан  22 см өссөн байна. Тэрбээр долоо хоногийн таван өдөр, өдөрт хоёр цаг энэ спортоор хичээллэдэг. Жилийн өмнө хүүгийн гутал 27.5 см урт байсан бол одоо илүү том гутал өмсөх шаардлагатай болсон гэж ээж нь хэлэв.

 

Эх сурвалж: CHINA DAILY POST 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж