Сергей Шойгу тэргүүтэй 555 хүнийг хар жагсаалтад оруулав | News.MN

Сергей Шойгу тэргүүтэй 555 хүнийг хар жагсаалтад оруулав

Сергей Шойгу тэргүүтэй 555 хүнийг хар жагсаалтад оруулав

Сергей Шойгу тэргүүтэй 555 хүнийг хар жагсаалтад оруулав

 

НЭМЭЛТ:

Европын холбооноос Оросын төрийн албан хаагчид, хууль тогтоогчдыг хар жагсаалтад оруулжээ. ОХУ-ын Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Европын холбооноос Оросын улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн байгууллагын 400 шахам төлөөлөгч, сэтгүүлчид, олон нийтийн зүтгэлтнүүдийн эсрэг хувийн хориг арга хэмжээ авчээ.

Хориг арга хэмжээний жагсаалтад ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллин, Дмитрий Григоренко, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешников, ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Антон Вайно, ОХУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова болон тус улсын Засгийн газрын гишүүд багтжээ.

Хар жагсаалтад орсон, шийтгэл авсан хүмүүсийн бүрэн жагсаалтад одоо 555 хүн, 52 байгууллага багтаж байна. Тэд бүгд Европын холбоонд нэвтрэх болон банкны системд нэвтэрч чадахгүй, хориглуулж байгаа юм.


АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2022.02.23/ Оросын “Хойд урсгал 2” хийн хоолойн ажлыг хариуцаж буй компанид хориг арга хэмжээ авлаа. “Энэ бол Оросын Украинд явуулж буй үйлдлийн хариуд авч буй хориг арга хэмжээний нэг л хэсэг. Хэрвээ Орос байдлыг хүндрүүлсээр байвал цаашид дараа дараагийн арга хэмжээнүүдийг авах болно” гэж тэр мэдэгдэв.

Жо Байден өнөөдөр /2022.2.24/ жиргэхдээ, "Оросын үйлдэлд хатуу хариу арга хэмжээ авах шаардлагатай. Тиймээс бид Оросын ВЭБ /Төрийн хөгжлийн корпораци/ болон, Цэргийн банкийн эсрэг хориг тавьж, ОХУ-ыг барууны санхүүгийн системээс тусгаарлаж, элитүүдийнх нь эсрэг хориг тавьж байна" гэсэн байна.

АНУ-аас Мягмар гаригт тавьсан эхний хориг арга хэмжээний хүрээнд төрийн өмчит хоёр банк, Путинтэй ойр дотно гурван албан тушаалтан багтжээ. Энэ нь хориг арга хэмжээ зөвхөн төрийн албан тушаалтнууд, санхүүгийн салбарын хүмүүсээс хэтэрч байгааг харуулж байна. Тодруулбал, Путинтэй хамгийн ойр ажилладаг хоёр албан тушаалтны хөвгүүдэд хориг тавьжээ. Денис Бортников, Владимир Кириенко нар бизнесийн салбарт нэр хүндтэй. Гэхдээ тэдний эцэг нь Путины дотоод тагнуулын албаны дарга, ерөнхийлөгчийн хамгийн ойрын зөвлөхүүдийн нэг учраас АНУ-ын эзэмшилд байсан бүх хөрөнгийг нь битүүмжилжээ. Оросын бусад нөлөөтэй элитүүд болон гэр бүлийн гишүүд нь ч бас цаашид хориг тавиулж болзошгүй болоод байна.

Герман улс Мягмар гаригт “Хойд урсгал 2” хийн хоолойн ажлыг зогсоосноо зарласны дараа энэ шийдвэр гарлаа. “Хойд урсгал 2”-ийн толгой компани "Хойд урсгал 2 AG"-д хориг тавьсан нь уг төсөлд үнэхээр эцсийн цохилт болно гэж албаны хүн хэлжээ. Мөн компанийн гүйцэтгэх захирал Маттиас Варнигт хориг тавив.

Хориг арга хэмжээтэй зэрэгцээд өчигдрөөс байдал улам хурцдаж эхлэв. Латвийн ерөнхий сайдын мэдээлснээр “Путин Донбассын нутаг дэвсгэрт нэмэлт хүч, танкуудыг шилжүүлж эхэлсэн” гэжээ.

Ерөнхийлөгч Жо Байден “Хойд урсгал 2” төслийг зөвхөн арилжааны зорилготой гэж үзэн эсэргүүцсээр ирсэн боловч АНУ, Герман хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх вий гэсэн үндэслэлээр болгоомжтой ханддаг байсан. Гэвч Герман улс нэгэнт хориг арга хэмжээгээ авсан нь Байдены шийдвэр гаргалтанд түлхэц болж өглөө.

“Төслийг зогсоосноор Орос улс “касснаасаа бэлэн мөнгө” алдсантай адил болно. Мөн дэлхийн эрчим хүчний бие даасан байдалд эргэлтийн цэг болно” гэж АНУ-ын эдийн засгийн зөвлөлийн дэд захирал Далеп Синг хэлжээ. АНУ цаашид ямар хориг арга хэмжээ авахаа тодорхой мэдэгдээгүй ч экспортын хяналтыг онцолж байна.

УКРАИН РУУ ЧИГЛЭСЭН КИБЕР ДАЙРАЛТУУД ЭРЧИМЖИВ

АНУ болон барууны орнууд Орост хориг арга хэмжээ авч буйтай зэрэгцээд Украинд кибер халдлага эрчимжлээ. Энэ тухай кибер аюулгүй байдлын “ESET” компани мэдээлсэн бөгөөд Украин дахь олон зуун компьютеруудад мэдээлэл арчих программ суулгасан байсан гэв. Түүгээр ч зогсохгүй энэ халдлага нь сүүлийн хоёр сарын турш үргэлжилсэн байх магадлалтай аж.

Хамгийн сүүлийн мэдээгээр Украины засгийн газрын гол цахим хуудсууд өнөө өглөө /2022.02.24/ ажиллагаагүй болжээ. Үүнд Украины сайд нарын танхим, Гадаад харилцаа, дэд бүтэц, боловсрол, болон бусад яамдын цахим хуудсууд орно.

Эх сурвалж: CNN, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-24 172.58.59.48

blr?

Avatar

Зочин 2022-02-24 192.82.77.233

Овоо босгоогүй байсан бол шаазгай суухгүй, …

Avatar

Сүрэн 2022-02-24 103.29.144.173

ОХУ тэр хоригийг тооцоолсон байж таарна.Хориг тавиад Орос улам л чангарна

Avatar

Зочин 2022-02-24 139.216.75.82

Шойгу одоо америгт цагаачлах гээд виз хөөцөлдөөд байгаам уу? Ккк. Энэ өвгөн зөнөөд бүүр алингаа алдцан юм бн аа.

Avatar

Зочин 2022-02-24 103.229.123.184

Угаасаа ажиллаж эхлээгүй юманд ямар алдагдал байхав дээ

Avatar

зочин 2022-02-24 64.119.22.132

Ах нар маань бүхнийг даван туулах чадалтай чадвартай баялагтай ард түмэн муу Байдан хэдэн амбаар аваад юу хохироох юм ёстой чипух

Avatar

Зочин 2022-02-24 43.250.126.130

Женко ч гэсэн Америкт олон хаустай гэсэн биздээ.

Avatar

Зочин 2022-02-24 192.82.78.236

Гадаадад хөрөнгөө гаргах ийм л осолтойдоо Монголын олигархиудаа. Амeрикт олон хаузтай Сү.Батболд, С.Баяр нараа. Хөрөнгө чинь та нарын биш цаад улсын атганд байна шүү дээ

Avatar

Зочин 2022-02-24 66.181.183.34

Үхсэн тэнэг байдэн хэдхэн байшин битүүмжлээд яадгийн Путин танай хэдэн 100 сая долларын техник зэвсгийг чин өөртэй чин хамт чадрааский болгож бна хэн нь илүү амжилттай өмхий анусууд Украиныг авна гэж мөрөөдөж бгаа бол холоо очиж улс энэмуу сайт бас барууныг дэмжсэн мэдээлэл тавина новшийн сайт шалгаад үйл ажиллагааг нь хаа

Avatar

Зочин 2022-02-24 213.87.158.250

*** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-24 59.153.112.222

Дэлхийн жигшил боллоо, үүнээс гарах үр дүн нь сонин байна. Хүлээх л үлдлээ. Шударга ёс ялах уу, зэвсгийн хүч ялах уу.

Avatar

Зочин 2022-02-24 64.119.22.115

Үүрдийн өшөөт дайснууд боллоо доо… украйн тусгаар улс, хэн ч халдан түрэмгийлэх ёосгүй… нүб энхийг сахиулагчөө илгээх байх … орос, хятадууд үргэлж хөрш улсөө түрэмгийлэн заналхийлж байдаг…

Avatar

зочин 2022-02-24 66.181.161.113

.Ээжийнхээ нутгийг бөмөгдөөд л…… лүд юм аа

Avatar

Ovgon 2022-02-24 64.119.18.73

фашист мунхаг путлерийн ачаар орос, украйн гэж энэ славян гаралтай 2 том улс эвлэрэшгүй дайсан болж, хоорондоо алалцаж байгаа нь нэг талаар баярлууштай үйл явдал шүү. хэрэв энэ 2 нэгдсэн нэг улс болвол монгол гэх мэт ойр хавийн жижиг улсуудыг зовоож колоничлосон хуучны оросын эзэнт улс шиг их хүчирхэг империалист улс болж мэдэх аюултай байсан шүү. фашист путлерийн ачаар энэ 2 бие биенээ хэмлээд сууж байвал бидэнд өлзийтэй ч юм шиг. аливаа юм 2 талтай байх юм да кк.

Avatar

Зочин 2022-02-24 66.181.183.34

Гөлөгөө Украйн ахаасаа уучлал гуйж бна тэжээвэр гөлөг минь бүү баярла

Avatar

ҮНЭН 2022-02-24 122.201.22.100

УЛААН ТАХЛУУДЫГ БҮГДИЙГ НЬ ХОРИОНД ХИЙХ НЬ ЗҮЙТЭЙ

Avatar

Зочин 2022-02-24 59.153.115.161

Үүнд учиргүй баярлах шаардлагагүй. Үндсэндээ худалдаа бусад хэлхээ холбоо тэр бүү хэл ,бүр дипломат харилцаа хүртэл эдгээр орнуудын хооронд тасарч, ямар ч гэрээ хэлэлцээ хүчингүй болж, жинхэнэ цөмийн дайн хэзээ ч үүсч болзошгүй аюултай нөхцөл үүсч байна. Барууныхан тэмцлийг дэндүү хурцадгаж, бид өөрсдөө өөрийгөө устгах дэлхийгээ сөнөөх гэгч нь л болох нь дээ

Avatar

Зочин 2022-02-24 59.153.115.161

Харин эдгээр хүмүүсийн хувь ямар ч хохирол үзэхгүй ОХУ эдгээр хүмүүсийн албан тушаалыг барууны шахалтаар өөрчлөнө гэж үгүй,Барууныхан өөрсдөө санаачилж ОХУ-тай харилцаа холбоогоо ийнхүү зориуд тасалж байгаа аж. Үүний үр дагавар яаж гарахыг одоогоор хэн ч таах аргагүй.

Avatar

Зочин 2022-02-24 139.216.75.82

Энэ хүмүүс Америкд цагаачлах гээд хүлээгээд байсан юм уу??!!

Avatar

Зочин 2022-02-24 59.153.115.161

Цагаачлахгүй. Эдгээр хүмүүийг барууны эсрэг улам идэвтэй ажилла гэж тэд өөрсдөө уриалжээ

Avatar

ХАХА 2022-02-24 122.201.22.100

Цагаачилдаг л юм даа

Avatar

зочин 2022-02-24 192.82.73.99

Оросууд хоригийг аль хэдийн тооцож байсан биз дээ бодоход.

Avatar

Зочин 2022-02-24 59.153.115.228

Орос +Хятад байхад Монгол жаргалтай

Avatar

Нэр 2022-02-24 202.21.116.90

Хоорондоо муудвал яана?

Avatar

ҮНЭН 2022-02-24 122.201.22.100

ХЯТАД ОРОС СӨНӨВӨЛ МОНГОЛ НЭГ АМЬСГАА АВАХ НЬ ГАРЦААГҮЙ

Avatar

Зочин 2022-02-24 59.153.115.228

Хулан үргэхэд хулган сүйддэг гэгчээр Орос Хятадын аль нь ч ялгалгүй хүндэрхэд Монгол өөрийн мэдэлгүй хүндэрч аз жаргал, амар амгалангийн баталгаагүй болно. Зовлонд унана.Тийм хүнд үед АНУ-чууд, Англичууд,Германчууд…гүйж ирээд л дулаан орон гэр өгч,халуун хоол аманд хийж, эм өгч , хөл хучих юм уу Ёстой лөөлөө л байна даа

Avatar

ҮНЭН 2022-02-24 122.201.22.100

ӨӨРӨӨ АМЬДРАХ ЧАДВАРГҮЙ БОЛЧИХСОН ХҮН СҮГ ЮМАА ЧИ ИНГЭЖ АМЬД ЯВАХААР ҮХЭЭЧ ЧИ

Avatar

Зочин 2022-02-24 59.153.115.161

Чи өөрөө тэр барууны хөрөнгөтнүүд шигээ бусдыг шулж сорж амьдрах хүсэлтэй шуналаа дийлэхээ байсан хүн сүг

Avatar

Зочин 2022-02-24 124.158.69.159

Үр дагавраа дийлэхгүй орос орон өөрөө задрах биз. оросын эдийн засаг нью йорк хотын эдийн засагтай л тэнцүү.

Avatar

ҮНЭН 2022-02-24 122.201.22.100

ОРОС СӨНӨХ ЗАМДАА ОРСОН БОЛОХ НЬ ГАРЦААГҮЙ

Avatar

зочин 2022-02-24 192.82.75.123

Монгод улс хэдэн танк олж авсан нь дээр байх , Ингээд дайраад ороод ирвэл яанаа

Avatar

Зочин 2022-02-24 59.153.84.162

Монгол руу цэрэг оруулах шаардлага байхгүй шдээ. Орос хилээ хаалаа УБ дүүрэн машинууд нь түлшгүй, Хятад хилээ хаалаа УБ дүүрэн бүх дэлгүүрийнх нь лангуу хоосон. Тэгээд л маргаашнаас нь манайхан Орос, Хятад 2-оо царай алдчихсан, агаа хилээ нээчих тэх үү гэчихсан сууж байх байлгүй

Avatar

ҮНЭН 2022-02-24 122.201.22.100

ТЭГЛЭЭ ГЭЭД УЛС СӨНӨДӨГГҮЙ ЮМ ҮХЭР МИНЬ

Avatar

Зочин 2022-02-24 172.58.59.48

dyynasxy

Avatar

Түүх дахин давтагдана 2022-02-24 202.21.100.210

Варшавын гэрээний улсууд шинээр байгуулагдах эхлэл тавигдлаа. Улаан шугам давж болохгүй гэж их анхааруулсан. Украйн ОХУ+Нато тэгж ижилхэн харьцах байсан юм. Крым Донецк Луканск хайран газар нутаг тэнэг жүжигчид сэтгүүллч төрийн толгойд гарсаны хохирол. ОХУ-ыг баруун ертөнц АНУ дэндүү их буланд шахсаны үр дүн ах Славян ард түмэн хохирлоо. ОХУ+Хятад хоёр найз байгаа үедээ Монголд айх аюул байхгүй юмдаа.

Avatar

ХАХА 2022-02-24 122.201.22.100

МӨРӨӨДЧИХСӨН ЮМ ХАХА ЧИ ЕР НЬ ЁСТОЙ ШААЛТУУР БАЙНА ШҮҮ ХАХА

Avatar

РАВДАН 2022-02-24 66.181.161.108

БИ ХЭЛСИЙШД АНУУСЫН ХОРИГ ГЭДЭГ НЬ БААХАН ЦААС УМШААД Л БАЙНА УМШААД Л БАЙНА ГЭЖ!!

Avatar

ҮНЭН 2022-02-24 122.201.22.100

ЧИ ӨГӨР ТОЛГОЙТ ДАЙНЫГ ХҮСЭЭД БАЙСАН НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙСАН ЮМАА ХАХА ҮХ ЧИ

Avatar

Шар хад 2022-02-24 124.158.64.106

Цус үзмээр бгаан бол судсаа ханаач. Би мөрөөрөө халтуураа хийгээд амьдарчмаар бн

Avatar

Зочин 2022-02-24 103.212.119.107

Америкчууд эхэндээ сүржигнээд сүүлд нь Оросын сөрөг арга хэмжээг тэсэхгүй.

Avatar

ХАХАХА 2022-02-24 122.201.22.100

ОРОСЫН СӨРӨГ АРГА ХЭМЖЭЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ

Avatar

*/*-*- 2022-02-24 122.201.23.44

Оросын цэрэг Хэнтийн нуруу, Сэлэнгэ мөрнийг эзлэхэд Дэлхий дахин Украиныг шиг өмөөрөх болов уу

Avatar

Зочин 2022-02-24 43.228.129.131

news.mn одоо CNN -ийн суртал ухуулга дамжуулах хуудас болжээ

Avatar

Зочин 2022-02-24 103.229.123.214

тэгээд ТАСС суртал ухуулга дамжуулах уу?

Avatar

Зочин 2022-02-24 202.126.89.195

Энэ хоолойн тал мөнгийг барууны компаниуд гаргаж ЕХ урт хугацааны гэрээгээр бус зах зээлийн үнээр хий авна гэснээс үнэ нь 5-10 дахин өсөж оросууд 5 тэрбум ам. Доллар гаргасан хоолойн зардлаа нэмэлт 62 тэрбум болгож өсгөсөн болохоор тоохоо больсон. Түүнээс биш манай тэнэгүүд нүүрсээ зардаг шиг тэнэгтэхгүй

Avatar

Зочин 2022-02-24 202.126.89.69

Өнөөдөр Украйн, маргааш Монгол уу кккк;)

Avatar

РАВДАН 2022-02-24 66.181.161.108

ЗҮГЭЭРЭЭ УКРАЙНААС ЗӨРҮҮЛЭЭД АВЧИХНАА!

Avatar

Зочин 2022-02-24 202.126.89.195

Мөнгөнөөс илүү украины нацистуудаас цус нэгт ах дүүс, эмэгтэйчүүд хүүхдүүдийг аврах нь илүү байлгүй. Украины удирдлагууд орос еврейг устгана гэж 2014 оноос байнга занаж байсныг зөндөө уншсан биз дээ

Avatar

РАВДАН 2022-02-24 66.181.161.108

БҮГДИЙГ НЬ АВНА. АРД ТҮМНЭЭ Ч ГАЗАР НУТГАА Ч БҮГДИЙГ НЬ АВНАА!

Avatar

Зочин 2022-02-24 59.153.115.161

Барууны хоригоос айж, неофашистүүдийн нөлөө бүхий Украинд НАТО-гийн цэргийн базууд байгуулах ,ойр дунд тусгалын цөмийн пуужингууд зоолгож .нийслэлээсээ эхлээд эх орноо цөмийн зэвсгийн бай болгохыг ОХУ хэзээ ч зөвшөөрөхгүй. Ямар ч хориг тавиад нэмэргүй. Үүний төлөө барууныхантай үхэх сэхэх хүртлээ тэмцэнэ биз.Цөмийн зэвсэгт дэлхийн хүчирхэг гүрэн дайсандаа энэ зэргийн шалтгаанаар бууж өгдөггүй юм Домбасс Крым бол угаасаа оросуудын төрлөх нутаг,Украины неофашист барууныханд ямар ч хамаагүй.

Avatar

зочин 2022-02-24 202.9.46.99

За одоо Путины хамгийн ойрийн итгэлт хүн нь түүнийг нохой мэт л буудднаа .
Солонгосын Пак Жон Хи гийн хувь заяг давтахнээ …

Avatar

Зочин 2022-02-24 202.21.117.30

яагаад ОРОС гээд бүгдээрэй дайраад байгаан АНУ тийм ариухан юм уу
яагаад Амеркууд бусдын хэрэгт оролцож байдаг юм,мөнгө үнэртээд үү

Avatar

*-*-*- 2022-02-24 122.201.23.44

Чи Америк Монголоос газар булааж авсан гж сонссону? эсвэл Монголын 2 ерөнхий сайдыг буудаж алсан гж? эсвэл 1000 гаруй Хот хүрээг нурааж шатаасан гж? Үхсэнээ дээрэмчин оросыг өмөөрдөг тэнэг хулгайч вэ . Орослуугаа зайл

Avatar

Зочин 2022-02-24 103.229.120.17

Оросыг дэмжигч биш ч… Хэрэв Орос задарч нуран унавал Монгол хамгийн богино хугацаанд Хятадын харьяанд орно!!! Бидний хойч уе эх оронгуй боол болно!!!

Avatar

Зочин 2022-02-24 122.201.22.161

Путин хүний нутгийг "Энийг чинь би авлаа шүү" гээд л зарлиг гаргачихдаг болжээ?!! Тэгэхдээ "Украин бол Лениний зохиосон зохиомол улс, Их Оросын хэсэг байсан" гэдэг тайлбар хэлдэг гэнээ?!! Энэ жишгээр бол Хятад Улс Монголыг "Чин гүрний бүрэлдэхүүн хэсэг байсан, Сталин хүчээр тусгаарласан юм" гээд Ши Жинпин зарлиг гаргаад авчих юм байна л даа??!!!

Avatar

Зочин 2022-02-24 202.21.117.30

чи дут хэнд хамаатай юм

Avatar

зочин 2022-02-24 202.9.46.99

Монголын ирээдүй тун бүрхэг болоод явчихвуу? ..Нээрээ Путинд болж байгаа юм бол Ши жин Пинд яагаад болохгүй байх билээ …
Оросыг дэмжигсэд Монголоо Хятадад тушаасан гэсэн үг боллоо

Avatar

Түүх ч 2022-02-24 64.119.22.100

Ер нь бол Монголчуудын байлдан дагуулалтын үед оросын нийслэл нь Киев байсан бөгөөд москва ердөө модон тосгон байсан Санктпетербург байгаагүй намагтай хөндий байсан. Энэ байдал бол барууныхан өдөөж оросуудыг дотроос үгүй хийх төсөл байсан ба тэр нь биелэлээ олоод байна. Америкуудын зохиолоор украйныг оросоос хөндийрүүлж оросын хүчийг султгах гэсэн цэвэр оролдлого гэдэг тодорхой юм.

Avatar

Зочин 2022-02-24 139.216.75.82

Харин тийм ээ!! Байгуулж өгсөн юм болохоор нэг тийм давуу эрх байдаг юм шиг.байгаам. Колони эзэмшигч байсан орнууд одоог хүртэл колони байсан орнууддаа заажзааварлаад явдаг юм билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж