Хамгийн өндөр үнээр зарагдсан Porsche

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Хамгийн өндөр үнээр зарагдсан Porsche

1970 онд үйлдвэрлэгдсэн Porsche загварын уралдааны машин дөрвөн сая ам.долларын үнэ хүрч зарагдан дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Машиныг дуудлага худалдаагаар худалдсан бөгөөд уг дуудлага худалдаа Монтерей хотод зохион байгуулагдсан байна.

Зохион байгуулагчдын зүгээс хоёр сая орчим ам.долларын үнэ хүрнэ хэмээн таамаглаж байсан ч ийнхүү хоёр дахин их үнэ хүрчээ.

Сонирхуулахад, энэхүү домогт машин 1971 онд дэлгэцэнд гарсан Steve McQueen-ы “Le Mans” кинонд  ашиглагдаж байсан аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж