Олон улсын хөлбөмөгийн холбоо болон Европын хөлбөмбөгийн холбоо нь Украин, Оросын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Тодруулбал, Орос-Украины хурцадмал байдлын улмаас тус хоёр улсад болох хөлбөмбөгийн хуваарьт тоглолтуудад сөрөг нөлөө учирч болзошгүй гэж эмээж байгаа аж.
Ирэх тавдугаар сарын 28-ны өдөр Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн финалын тоглолт Санкт-Петербург хотод болох хуваарьтай. Тэгвэл одоо үүсээд буй асуудлын улмаас энэхүү тоглолт өөр газар болох магадлалтай гэж олон хүн үзэж байна.
Харин Европын хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн төлөөлөгч “CNN”-д өгсөн мэдэгдэлдээ “2022 онд Санкт-Петербургт болох УЕФА Аваргуудын лигийн финалын тоглолтын тухайд УЕФА нөхцөл байдлыг байнга, анхааралтай ажиглаж байгаа. Шаардлагатай бол аливаа шийдвэрийг цаг тухайд нь гаргах болно. УЕФА-д одоогоор нэмэлт тайлбар өгөх зүйл алга" гэжээ.
Их Британийн гадаад хэргийн нарийн бичгийн дарга Лиз Трусс өчигдөр/2022.02.23/ “LBC” радиод өгсөн ярилцлагадаа, "Хэрэв Английн багууд УЕФА Аваргуудын лигийн финалд шалгарвал тэд Оросын эсрэг арга хэмжээ авч бойкотлох хэрэгтэй. Би Английн аль нэг багийг удирдаж байсан бол бойкотлох байсан. Путины хийж, хэрэгжүүлж буй бодлогыг харгалзан Санкт-Петербургт болох тэр тэмцээнд оролцохыг хүсэхгүй” хэмээн ярьжээ.
УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд нийтдээ 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд үүнээс Манчестер Сити, Манчестер Юнайтед, Челси, Ливерпүүл гэсэн дөрвөн Англи баг байна.
Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн аль ч тэмцээнд нь Украинаас баг шалгараагүй байгаа аж. Харин Оросоос Зенит болон Спартак Москва багууд Европа лигт өрсөлдөж байна.
Сүүлд гарсан мэдээллээр Европын хөлбөмбөгийн холбооны зүгээс ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр Украины Киев хотод болох хуваарьтай байсан УЕФА Залуучуудын лигийн хасагдах шатны Динамо Киев-Спортинг Лиссабон багуудын тоглолтыг хойшлуулжээ.
Мөн Орос Катар-2022 дэлхийн аваргын эрхийн төлөөх тоглолтоо нутаг дээрээ зохион байгуулна. Ирэх гуравдугаар сарын 24-ны өдөр Орос-Польшийн тоглолт Москва хотын ВТБ аренад болох хуваарьтай байгаа бол Украины шигшээ баг гуравдугаар сарын 29-ний өдөр Шотландад зочлон тоглох товтой байна.
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос нөхцөл байдлыг ажиглаж байна гэх тайлбарыг өгчээ.
Саяхан Английн Манчестер Сити болон Украины шигшээ багийн тоглогч Александр Зинченко өөрийн инстаграм хуудаснаа “Соёл иргэншсэн дэлхий даяараа манай улсын нөхцөл байдалд санаа зовж байна. Би хойш сууж, чимээгүй байж чадахгүй нь. Энэ улсад би төрж, өссөн. Олон улсын тэмцээнд би энэ улсын өмсгөлтэй тоглож, эх орноо хамгаалдаг. Бид энэ улсыг хөгжүүлж, алдаршуулахыг хичээж байна. Энэ улсын хил хязгаар бүрэн бүтэн байх ёстой. Эх орон минь украинчуудынх. Үүнийг өөр хэн ч эзэмшиж чадахгүй. Бид бууж өгөхгүй. Украины яруу алдар бадартугай” гэжээ.
зочин1 2022-02-24 202.21.102.218
украйн өөрөө их авилгал хээл хахуулд идэгдсэн улс байна лэ дээ яаж ч сайжрахын
Gg 2022-02-24 174.251.65.151
Orosuudiin durguig hurgeed bsiin shg bnlee.neg l taadgar ulstorchid bsan suragtai.het amidralaas tasraad bval hecuu l dee
Зочин 2022-02-24 213.87.158.250
)))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-02-24 192.82.88.241
УКРАЙН БУУЖ ӨГӨХ БОЛООГҮЙЭЭ,,,:ОРОСЫН ФАШИСТУУДЫГ ДАВЖ ГАРНА ГЭХЭЭС ДУТАЖ ҮХНЭ ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ,,,,УРАГШАА…. СЛАВА УКРАИНЕ,,,ОРОСЫН ФАШИСТУУД ЭР ХҮН ШИГ ЭРГЭЧИН ЭМЭГЧИНЭЭ ҮЗЭЖ ЧАДАХГҮЙ ХУЛГАЙГААР ХУТГА СУГАЛАЖ ТҮГЖИЛДДЭГ БАЙШДЭЭ,,,,ОРОСУУДЫН ГАНЦ ЧАДДАГ МЭХ,,,
zochin 2022-02-24 184.144.55.230
Дайн гэдэг з****г үйлдвэрлэдэг газрын санаа үйлдэл, эртxэн цөөxөн xүний амь авсан дээр эвлэрч зогсоогоод самогон виногоо xийгээд xуучнаараа шатар xөзрөө тоглоод оройдоо бүжиглээд амьдраx хэрэгтэй дээ. Мөнгийг тарxинаасаа авч хаяx xэрэгтэй.
дурааак 2022-02-24 66.181.161.87
иванууд бас л цөс ихтэй гарууд украйныг бол нүд эрэмхийн зуур л будаа болгож чадна
эгэл 2022-02-24 139.5.217.195
цөмийн зэвсэгтэй оросод гар хоосон Украйн заналхийллээ юу, худлаа ярихын оронд жаахан эрэгцүүл, эргүүгээрээ гайхуулах хэрэггүй. Одоо Украйныг бөмбөгдөж энгийн ард иргэдийн цус урсаж байна
иргзн 2022-02-24 66.181.188.30
яг Цаг дээрээ тулаад Оросууд довтолвол Украйны цэргүүд нь бууж өгч, АНУ-ч туслаж гавьсан зүйлгүй дуусна дөө,
Зочин 2022-02-24 202.131.245.243
Амаараа л худлаа унгас алдах юм даа.
Зочин 2022-02-24 59.153.115.161
Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах, амар амгалан юугаарч дутахгүй сайхан амьдрах боломжийг ханга . Эх оронч дүр эсгэн гар зангидаж бусдыг заналхийлж худлаа хашгачаад хэрэггүй
Зочин 2022-02-24 202.126.88.195
Eh orniihoo tuluu helj baina
Зочин 2022-02-24 202.179.24.54
з****г
Зочин 2022-02-24 202.179.24.54
спорт улс төрийн з****г болсон нь харамсалтай.
Зочин 2022-02-24 103.212.119.107
Украйн үнэндээ америк, английн мэдэлд ороод удаж байна.
Зочин 2022-02-24 59.153.115.161
ОХУ бусад орныг эзлэн түрэмгийлэх бодлогогүй, ямар ч шаардлагагүй. Зөвхөн хөршүүд нь хэнд ч дайсагнахгүй, төвийг сахисан, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийг илүүд үздэг.Украины одоогийн төр засаг, неофашистуудын нөлөөнд автаж, ялангуяа Оросын эсрэг үзэл дэвэргэж, нийт иргэдийн 20 гаруй хувийг эзлэх Орос иргэдийг ялгаварлан гадуурхах үйл ажиллагаа явуулсанаар, НАТО-гийн цэргийн базууд нутагтаа байрлуулж ОХУ-д заналхийлэх болсоноор өөрсдийгөө боймолж байна
BAD AND WRONG LEADERSHIP, POPULIST 2022-02-24 202.126.89.203
УКРАЙНЫ ЁӨӨК МУУ УДИРДАГЧ ЮМААА,
ZOCHIN 2022-02-24 202.126.89.196
Укрань удахгүй оросын харьяанд орно доо
УКРАЙНЫ ЁӨӨК МУУ УДИРДАГЧ ЮМААА 2022-02-24 202.126.89.203
УКРАЙНЫ ТЭР ЗЕЛЕНСКИЙ ГЭЖ ЁӨӨК МУУ ЁӨӨК , МУУ УДИРДАГЧ ЮМАА, УЛС ОРНОО ЦААШЛААД ДЭЛХИЙ НИЙТИЙГ ИЙМ МУУ, МУУХАЙД ХӨТӨЛЧИХЛӨӨӨ…..ТГЭД БОДОХООР ПОПУЛИСТ, ТОЛГОЙ МУУТАЙ, ЧАДВАРТГҮЙ, НАЙДВАРГҮЙ УДИРДАГЧИДТАЙ БАЙХ ИЙМ Л ДЭМИЙ МУУ ЮМ БНА ДООО
зочин 2022-02-24 202.9.46.99
Хөөрхий…. Путины Орос орон ёстой ганцаардаж байнаа . Нацист Герман хүртэл олон холбоотонтой байсан юм шдэ .Итали ,Япон Финланд Болгар Румын
бүр нэг хэсэг Орос ч хасаатан нь байсан
Зочин 2022-02-24 122.201.31.71
Дэлхий нийтээрээ нийлж Оросууд, Путины газар нутгын төлөөх асар их шуналыг сөрөн зогсох хэрэгтэй болж ирлээ дээ
Zochin 2022-02-24 103.26.194.170
Orosd surch bhad Ukrainchuudiig orosuud muusain tsagdaa nar gedeg bsan,ene delhiin 2-r dain ued ukrainchuud ih urvaj tsagdaa bolj bsan gedeg..
Зочин 2022-02-24 43.242.242.59
Хөл бөмбөгийн холбоо улс төржсөн шийдвэр гаргах гэж байна. хөлбөмбөгт энэ үйл явдал ямар ч хамаагүй. тэгээд ямар дайн байлдаан болж байгаа газар тэмцээн болох гэж байгаа биш.