Украины зүүн хязгаарын салан тусгаарласан Донецк, Луганскийн удирдагч Денис Пушилин болон Леонид Пасечник нар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс тусламж үзүүлэхийг хүсчээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Димитрий Песков хэвлэлийнхэнд тухайн хүсэлтийн талаар мэдээлсэн байна. Тэд Украины түрэмгийллээс хамгаалуулах хүсэлт тавьсан аж.
Тэрбээр “Луганск ард улсын тэргүүн Леонид Пасечник, Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүн Денис Пушилин нар ОХУ-ын ерөнхийлөгч Путинд хандан бичгээр хүсэлт илгээсэн. Тус бүгд найрамдах улсын тэргүүн нар өөрсдийн ард иргэдээ төлөөлөн ОХУ-д талархал илэрхийлсэн” гэжээ.
Мөн Песков хэвлэлд, "Киевээс ирж буй заналхийллийн улмаас бүгд найрамдах улсын иргэд одоогийн байдлаар гэр орноо орхин дүрвэж байна. Мөн ОХУ-руу нүүн шилжих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэж хүсэлтэд тусгасан. Украины зэвсэгт хүчний цэргийн түрэмгийлэл үргэлжилсээр байх аваас Донецк болон Луганскийн иргэд аюулд өртсөөр байх болно. Иргэний болон үйлдвэрлэлийн дэд бүтэц, сургууль, эмнэлэг, цэцэрлэг, хамгийн аймшигтай нь энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд нас барж байна" гэж захидлаас иш татан хэлэв.
Путинд илгээсэн захидалд "Киев цэргийн хүчээ нэгтгэх шугамаа үргэлжлүүлж байна. АНУ болон барууны бусад мужуудаас цэргийн дэмжлэгийг нэгэн зэрэг хүлээн авч байна. Киев мөргөлдөөнийг хүчээр шийдвэрлэхээр шийдсэн" гэжээ. Тус нөхцөл байдлыг харгалзан үзэж ОХУ-аас тусламж илгээнэ гэдгээ Песков мэдэгджээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ