Буурай орнуудад Covid-19-ийн вакцин үйлдвэрлэхийг заана

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

Буурай орнуудад Covid-19-ийн вакцин үйлдвэрлэхийг заана

Буурай орнуудад Covid-19-ийн вакцин үйлдвэрлэхийг заана

ДЭМБ-аас бага, дунд орлоготой орнуудад Covid-19-ийн вакцин үйлдвэрлэх болон эмчилгээг хэрхэн хийх сургалт орно. Тэд энэхүү сургалтын төвөө Өмнөд Солонгост байгуулсан бөгөөд вакцины төслөө цаашид олон улсад өргөжүүлж байгаагаа мэдэгдэв. Тодруулбал Бангладеш, Индонез, Пакистан, Серби болон Вьетнам гэсэн таван улс технологи дамжуулах төвөөс дэмжлэг авахаа илэрхийлжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Египет, Кени, Нигери, Сенегал, Өмнөд Африк, Тунис гэсэн Африкийн зургаан орон вакцин үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэхээр гарын үсэг зуржээ.

Тус шинэ төвд ДЭМБ болон Өмнөд Африкийн эрдэмтдийн баг хамтран “mRNA” технологийг хөгжүүлж байна. Эрдэмтэд Модернагийн вакциныг дахин сайжруулахаар ажиллаж байгаа юм.

“Вакцинууд Covid-19-ийн явцыг өөрчлөхөд тусалсан боловч хүртээмжийн тэгш бус байдал нь шинжлэх ухааныг үр дүнгүй болгож байна. Одоогоор био үйлдвэрлэлийн сургалтын төвүүд ихэвчлэн өндөр хөгжилтэй орнуудад л байдаг” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс өчигдөр /2022.02.23/ болсон хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

Өмнөд Солонгост байгуулагдсан шинэ төв нь вакцин, инсулин, моноклональ эсрэг бие зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүсэлтэй бүх орнуудад сургалт явуулах ажээ. Байгуулагдсаныхаа дараа зөвхөн дотоодын компаниуддаа л сургалт явуулж байсан бол одоо гадаадын дадлагажигчдыг хүлээж авах юм.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж