"Ээлжийн жолооч, ачаа өгдөг залуу хоёр их тусалсан"

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

"Ээлжийн жолооч, ачаа өгдөг залуу хоёр их тусалсан"

"Ээлжийн жолооч, ачаа өгдөг залуу хоёр их тусалсан"

Замын-Үүдээс Улаанбаатар руу карго тээвэрлэж явсан шаланз маркийн автомашин шатаж, машин болоод ачиж явсан тэрбум гаруй төгрөгийн бараа шатсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Хэргийг холбогдох мэргэжилтнүүд мөрдөн шалгаж, галын дүгнэлтийг гаргахаар ажиллаж байгаа гэсэн юм. Харин галд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон жолооч Ж.Ганзоригт туслах хандивын аян эхлээд буй. Энэ талаар тодруулан хүргэж байна.

200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ, БАРААНЫ ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ ЁСТОЙ БОЛСОН

Жолоочийн хэлснээр одоогоор нийт хохирлын хэмжээ тодорхойгүй болоогүй. Ачаа, бараа даатгалгүй байсан. Харин 40 тонны машиныг банкны зээлээр авсан. Зээлтэй учраас машинаа банк бус санхүүгийн байгууллагад даатгуулсан. Хил, гааль хаагдаад том тэрэгний тээвэр зогссон учраас арваннэгдүгээр сараас хойш тээвэрт гараагүй байсан. Гэтэл гэнэтийн зүйл тохиолдсон. 135 сая төгрөгөөр авсан машиныхаа толгойг салгасан ч чиргүүл бараатайгаа шатсан. Хэчнээн хүний бараа, хэдэн төгрөгийн хохирол учирсан нь одоогоор тодорхойгүй учраас мөнгөн дүн хэлэх боломжгүй. Банкны 200 гаруй сая төгрөгийн зээл дээр нэмэгдээд ачаа, барааны хохирлыг барагдуулах ёстой.

Гал гардаг өдөр ачаан дотроос шатаж эхэлж, утаа гарч байгааг толиндоо хараад салхины эсрэг зүг зогссон. Хайрцагуудаа суллаж авахыг хичээсэн ч чадаагүй. Ээлжийн жолооч, ачаа өгдөг залуу хоёр их тусалсан.

Тодруулбал, энэ сарын 17-нд Эрээнээс вагоноор ачаа орж ирсэн. Тэр ачааг шөнөдөө тээвэрлээд 03:00 цагт Замын-Үүдээс хөдөлсөн. Тээвэрт явахдаа үргэлж сэлгээний жолоочтой явна. Хол тээвэр учраас ээлжилж амардаг. Хоёрдугаар сарын 18-нд буюу тээвэртээ гараад 10 цагийн дараа өдрийн 13 цагийн үед машины цонхонд сааралтаж харагдсан. Буугаад шалгатал ачааны гол хэсгээс гал гарч байгааг мэдсэн. Галыг унтраах гэж хичээсэн ч чадаагүй. Гарын 10 хуруу түлэгдэж, гэмтсэн.

Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэр хийгээд 14 жил болж байна. Сард 1-2 удаа тээвэрт гараад амьдралд хүрээд л байдаг. Гэвч гэнэтийн асуудал тохиолдсон учир яах вэ гэдгийг сайн мэдэхгүй л сууна.

Хүмүүс сэтгэлээрээ хандив өгч байгаад талархаж байна. Хэцүү цагт нэгэндээ дэмтэй явна гэдэг сайхан. Ачаа, бараа нь шатсан хүмүүс бухимдахгүй тэвчээртэй хандаж байгаад ч баярлаж байна. Удахгүй мөрдөх ажил дуусч, галын дүгнэлт гарах байх. Тэр хүртэл би ямар нэгэн баттай болоогүй зүйл ярихгүй. Шатамхай бодис тээвэрлэж явсан эсэх, түүнээс болж гал гарсан гэдгийг шалгалтаар л тогтооно. Амьжиргаа залгуулдаг унаа тэрэгнийхээ өрийг төлж барагдуулахад тусалж байгаа сайхан сэтгэлт хүмүүстээ баярлалаа гэсэн юм.

ХЭРЭГ ШАЛГАГДАЖ БАЙГАА Ч ХЭРЭГЛЭГЧДЭЭ ХОЙШ ТАВЬЖ БОЛОХГҮЙ

Харин “Ар Үр” компаниас шатсан ачаа барааны үнийн дүнг тооцоолсон эсэхийг асуухад “Хуулийн байгууллага хэргийг шалгаж байгаа. Ямар бараа түрүүлж ирсэн, хэдэн төгрөгийн бараа шатсан гэдэг тодорхойгүй ч хэрэглэгчдийн эрх ашигт нэгдүгээрт байна. Тухайн машинд зөвхөн манай дэлгүүрийн захиалагчдын бараа байгаагүй. Хандив тусламжийн талаар бол мэдэхгүй байна” гэлээ. Одоогоор хэрэг мөрдөн шалгалтын явц дээр байгаа бөгөөд хохирлын хэмжээг хэзээ тодорхойлох нь шийдгүй байгаа. Цагдаагийн байгууллагаас жолооч болон барааны захиалагчтай холбогдож, шалгалтын ажлыг хийж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж