Монголчууд Covid-ийн нэмэлт тунгийн дэлхийн туршилтад хамрагдана

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

Монголчууд Covid-ийн нэмэлт тунгийн дэлхийн туршилтад хамрагдана

Монголчууд Covid-ийн нэмэлт тунгийн дэлхийн туршилтад хамрагдана

Австрали, Индонез, Монгол Улс даяар  эрүүл, насанд хүрсэн 3300 орчим хүнийг COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтын үр нөлөөг судлах дэлхийн туршилтад оролцохыг урьж байна. Тархварын бэлэн байдлын инновацийн эвсэл (CEPI) болон Мердокийн хүүхдийн судалгааны хүрээлэнгийн (MCRI) туршилт нь вакцины чанарыг дээшлүүлэх дэлхийн хэмжээний судалгаа явуулж эхэлжээ.

Туршилтын орноос  хамааран оролцогчид файзер, астразенека, синовак эсвэл синофарм вакцины үндсэн хоёр тунг тариулах юм байна. Оролцогчдод дараа нь файзер, модерна эсвэл астразенека (Индонезид) гэсэн вакцинуудаас сонгож бага тунгаар бүүстер тунг тарих юм байна. Туршилтад хамрагдаж буй гурван тун вакцин бүгд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас яаралтай хэрэглэх жагсаалтад (EUL) багтсан.

Туршилтын зорилго  нь хүмүүст вакцинжуулалтын тусламжтайгаар хэрхэн дархлаа тогтох явцыг батлах юм. Жишээлбэл, үр дүнгээс харахад бүүстер тун  COVID-19-ийн анхан шатны вакцинжуулалтын дараа дархлааны хариу урвал сайжирч, өргөжиж, уртасгахын зэрэгцээ эхний тунгийн нөлөөг хадгалахад оршино.

Тус туршилтыг явуулах “CEPI” нь Индонезийн Паджажаран их сургууль, Индонезийн их сургууль, Монгол Улсын Засгийн газартай хамтрах ажээ.

Тус “CEPI”   дэлхийн ашгийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй туршилтад 8.7 сая ам.доллар хүртэлх санхүүжилт олгоно.

ЭХ СУРВАЛЖ:HEALTHCARE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж