Байдены 1 жил эдийн засагт

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

Байдены 1 жил эдийн засагт

Байдены 1 жил эдийн засагт

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тангаргаа өргөснөөс хойш жилийн хугацаа өнгөрлөө. Дэлхийн улс төр, эдийн засгийн гол тоглогч орнуудын нэг АНУ-ыг Жо Байден удирдсан нэг жилийн хугацааг эдийн засгийн үзүүлэлтээр дүгнэжээ. АНУ нь цар тахлын үеийн эдийн засгийн хямралаас бусад орнуудтай харьцуулбал хүчтэй сэргэсэн. Тухайлбал, өнгөрсөн онд Нэгдсэн улсад 6.4 сая ажлын байрыг шинээр бүтээж, цалин хөлсийг нэмэгдүүлснээр ажилгүйдэл буурсан үзүүлэлттэй байна. Гэвч эдийн засгийн гол үзүүлэлт нь түүнд муу дүн тавихад хүргэжээ. Тодруулбал, АНУ-ын жилийн инфляцийн түвшин 1982 оноос хойших хамгийн өндөр хэмжээнд хүрсэн. Улмаар ерөнхийлөгчөөр ажилласан нэг жилийн дараа Жо Байдены рейтинг унаж эхэлжээ.

  1. ИНФЛЯЦИ

Үнийн өсөлт нь Байдены Нэгдсэн улсын эдийн засагт үзүүлсэн бусад ололтуудыг доош чангааж байна. Хэрэглээний барааны үнэ долоон хувиар өссөн нь түүний татвар болоод зарлагын төлөвлөгөөг шүүмжлэх гол хэрэгсэл болжээ. Ардчилсан намын сенатч Жо Манчин инфляцийн түвшнийг Байдены хоёр их наяд ам.долларын дотоод зарлагын төлөвлөгөөг зогсоох гол шалтгаан болгосон байна. Нөгөө талд Байден цалин хөлсний нэмэгдлийг эдийн засгийн сэргэлтийн дохио болгон ярьж байгаа юм. Тэрбээр цалин нэмэгдсэнээр хүмүүс автомашины түлшний саваа дүүргэж, хүнс худалдан авч чадна гэжээ.

Инфляцийн нөлөөгөөр Холбооны нөөцийн сан хэдэн арван жил 0-1 хувийн хооронд хадгалсан бодлогын хүүгээ өсгөх тухай ярьж эхэлсэн юм. “Goldman Sachs” байгууллагын шинжээчид энэ жил бодлогын хүүг дөрвөн удаа өсгөх шаардлагатай гэх таамаглалыг гаргажээ.

 

 

 

 2. АЖИЛ ОЛГОЛТ

Ажилгүйдлийн түвшин цар тахлын өмнөх үетэй тун ойртож буурсан нь Байдены гавьяа болж байна. Түүнийг албан үүрэгтээ орохын өмнө ажилгүйдлийн түвшинд 6.7 хувь байсан бол өдгөө 3.9 хувь болж буурчээ. Хэдийгээр 10 сая ажлын байрыг шинээр бий болгосон ч цар тахлын дараа ажилчид халагдах өргөдлөө өгөх давлагаанд өртсөн. Тухайлбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард 4.5 сая хүн ажлаасаа гарсан байна. Энэ нь сарын хугацаанд ажлаасаа гарсан хүний тоог нийт ажилчдын гурван хувьд хүргэж өсгөжээ. Эдийн засаг, бодлогын судалгааны төвийн үүсгэн байгуулагч Дийн Бейкер хэлэхдээ, “Ажил олгогчдын хувьд энэ муу мэдээ. Харин ажлаасаа гарч, шинээр эхлэх чадвартай байгаа ажилчдын хувьд үнэхээр гайхалтай түүх байх болно” гэжээ.

3. ЭРЧИМ ХҮЧ

Түүхий нефтийн үнэ Байдены тангараг өргөсөн өдрөөс хойш 62 хувиар нэмэгдэж, баррель нь 86 ам.долларт хүрсэн. Энэ нь 2014 оноос хойших хамгийн өндөр ханш. Харин байгалийн хийн үнэ өнгөрсөн онд галлон нь 3.30 ам.доллар байснаа хоёр дахин нэмэгдсэн. Мөн байгалийн хийн үнийн өсөлтөөс шалтгаалаад орон сууцны дулааны төлбөр 30 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

 

 

 

4. ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН

Ирэх долоо хоногт танилцуулах эдийн засгийн үзүүлэлтээр АНУ-ын ДНБ-ний өсөлт 5.6 хувь байх аж. Энэ нь 1984 оноос хойш ДНБ-ний хамгийн өндөр өсөлттэй жил байна. Эдийн засгийн гол үзүүлэлт 2021 оны эхний хагасаас бага зэрэг удааширсан ч ДНБ-ний жинхэнэ өсөлт эхний хоёр улиралд 6 хувь давсан байв. Харин гуравдугаар улиралд хоёр хувиар буурч, өнгөрсөн оны гуравдугаар сард 1.9 их наяд ам.долларын эдийн засгийг сэргээх багцыг баталжээ.

5. ХУВЬЦАА

Жо Байдентай ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп хэлэхдээ, түүнийг сонгогдвол хувьцааны зах зээл уналтад орно гэж байв. Гэхдээ энэ нь суртал ухуулга төдий байсан нь нөхцөл байдлаар нотлогдсон. Жо Байдены эхний жилд “S&P 500” 19 хувиар өссөн ч тэрбээр энэ тухай Трамп шиг ярьж, өөрийгөө магтаагүй. Түүний хувьд “S&P”-гийн энэ оны үзүүлэлтэд илүү санаа зовниж байгаа аж. Учир нь өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар тус үзүүлэлт таван хувиар буурчээ.

ЭХ СУРВАЛЖ: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж