"Орфей" театр залуусын урлагийн боловсролд хөрөнгө оруулна | News.MN

"Орфей" театр залуусын урлагийн боловсролд хөрөнгө оруулна

"Орфей" театр залуусын урлагийн боловсролд хөрөнгө оруулна

"Орфей" театр залуусын урлагийн боловсролд хөрөнгө оруулна

Мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн "Орфей" театр Оросын зохиолч Фёдор Михайлович Достоевскийн 200 жилийн ойд зориулан "Гэм зэм" романыг постдрам жүжиг болгон, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард амжилттай тоглосон. Урлаг судлаач шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ авсан тус жүжгийг үзэгчдийн хүсэлтээр энэ оны гуравдугаар сарын 3-наас 27-ны өдрийг дуустал тоглох юм.

Тус театрын хамт олон залуусын ёс суртахуун, хүмүүжил, урлагийн боловсролд хувь нэмэр оруулах, EQ буюу сэтгэл хөдлөлийн оюун ухааныг хөгжүүлэх, нийгмийн сэтгэл зүйд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор “I STUDENT” төслийг санаачлан, хэрэгжүүлэх гэж байна. “I STUDENT” төслийн эхний ажил болгон "Орфей" театрын "Гэм зэм" жүжгийг Монгол Улсын төрийн болон хувийн бүх их, дээд сургуулийн оюутнуудад хүргэх зорилгоор, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үзэх боломж бүрдүүлжээ.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-23 213.87.133.66

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж