Galaxy S22 хэрхэн урьдчилан захиалах вэ?

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

Galaxy S22 хэрхэн урьдчилан захиалах вэ?

Samsung компани нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Galaxy Unpacked арга хэмжээгээ 2-р сарын 9-нд хийсэн бөгөөд энэ үеэр ухаалаг утасны зах зээлд шинэ стандартыг тогтоосон Galaxy S22 цувралын утаснууд дэлхий нийтэд танилцуулагдсан билээ. Энэхүү технологийн нээлтийг синхрон орчуулгатайгаар Монгол орон даяар шууд дамжуулан хүргэснийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Нээлт хийсэн даруй энэхүү хүчирхэг утаснуудынхаа урьдчилсан захиалгыг дэлхий даяар эхлүүлсэн бөгөөд Монгол улсын хэрэглэгчдийн хувьд Samsung-н гар утасны Монгол дахь албан ёсны борлуулагчид болох Мобиком, Юнител, Технозон, Сайн Электроникс, Солар Стар, БСБ Сервис компаниудаар дамжуулан захиалах боломжтой. Урьдчилсан захиалгын бэлэг ямар байх бол хэмээн хэрэглэгчдийн дунд хүлээлт аль хэдийн үүссэн байдаг. Тэгвэл энэ жил Galaxy Watch4 ухаалаг цагийг бэлэглэж байгаа бөгөөд 3-р сарын 10-г дуустал захиалга үргэлжлэх хэдий ч бэлгийн тоо хязгаартай тул захиалга хугацаанаас өмнө дуусах боломжтой юм байна.

Galaxy S22 | S22+ | S22 Ultra алийг нь сонгох вэ?

Та өөрийн сонирхол, ажил мэргэжил, амьдралын хэв маягтаа тулгуурлан сонголтоо хийх хэдий ч мэдээж эдгээр 3 загварын үнэ, үзүүлэлт, өнгөний сонголт зэрэг нь таны сонголтод нөлөөлөх нь дамжиггүй юм. Үнэ болон борлуулалтын нөхцлийг та дээр дурдсан 6 дистрибьютерүүдээс сонгон тодруулах боломжтой бөгөөд сонголтыг тань хийхэд туслах үүднээс үзүүлэлтийг доор зургаар үзүүллээ.

 Galaxy S22 UltraGalaxy S22+Galaxy S22
Дэлгэц6.8 инч6.6 инч6.1 инч
QHD + (3,088×1,440)

(500 ppi )

FHD + (2,340×1,080)

(393 ppi)

FHD+ (2,340×1,080)

(425 ppi )

Dynamic AMOLED 2X (1~120 Гц)Dynamic AMOLED 2X

(1~120 Гц)

Dynamic AMOLED 2X

(1~120 Гц)

Арын камерХэт өргөн12 Мп F2.212 Мп F2.212 Мп F2.2
Өргөн108 Мп F1.850 Мп F1.850 Мп F1.8
Теле 110 Мп F2.410 Мп F2.410 Мп F2.4
Теле 210 Мп F4.9
Урд камер40 Мп F2.210 Мп F2.210 Мп F2.2
ПроцессорExynos 2200 (4nm)Exynos 2200 (4nm)Exynos 2200 (4nm)
Батарей5,000 мАц4,500 мАц3,700 мАц
S pen (үзэг)Дотроо суурилагдсанБайхгүйБайхгүй
ЦэнэглэлтУтастай цэнэглэгч: 45 Вт

Утасгүй цэнэглэгч: 15 Вт

Wireless Powershare дэмжинэ

Утастай цэнэглэгч: 45 Вт

Утасгүй цэнэглэгч: 15 Вт

Wireless Powershare дэмжинэ

Утастай цэнэглэгч: 25 Вт

Утасгүй цэнэглэгч: 15 Вт

Wireless Powershare дэмжинэ

Шуурхай санах ой (RAM) + Багтаамж8 Гб + 128 Гб эсвэл

12 Гб + 256 Гб

8 Гб + 128/256 Гб

 

8 Гб + 128/256 Гб

 

microSDДэмжихгүйДэмжихгүйДэмжихгүй
Ус, тоосны хамгаалалтIP68IP68IP68
ДуугаралтСтерео чанга яригч,

Dolby Atmos

Стерео чанга яригч,

Dolby Atmos

Стерео чанга яригч,

Dolby Atmos

Хэмжээ77.9 x 163.3 x 8.9 мм75.8 x 157.4 x 7.6 мм70.6 x 146 x 7.6 мм
Жин228гр195гр167гр
ӨнгөХүрэн улаан, ногоон, хар, цагаанАлтлаг ягаан, ногоон, хар, цагаанАлтлаг ягаан, ногоон, хар, цагаан

 

Бүтээгдэхүүнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах сувгуудаар авна уу.

Вэбсайт: www.samsung.com

Фэйсбүүк: www.facebook.com/SamsungMongolia

Инстаграм: SamsungMongolia

Монгол дахь Самсунгийн хэрэглэгчийн лавлах: 1800-2555

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж