"NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөнөөс цар тахлын үед Засгийн газар, улс, нийслэлийн онцгой комисс алдаатай үйл ажиллагаа явуулж, халдварын тархалтыг нэмэгдүүлсэн. Тиймээс Засгийн газрыг огцруулна гэж мэдэгдээд буй юм. Түүний эсрэг байр суурьтай хүмүүс олон нийтийн сүлжээгээр худал ташаа мэдээлэл гаргаж байна гэж тус хөдөлгөөнийхөн мэдэгдэв. Тэд хэлэхдээ Нийгмийн сүлжээнд тавьсан “Камила Валиевад урам хайрлах хандивын аян” гэдэг бол худал. Тиймээс "NoDoubleStandard" хөдөлгөөний зүгээс хуулийн байгууллагад хандаж, шалгуулна" гэж хэллээ.
Тус аяны постерт иргэний нэр, дансны болон утасны дугаар зэрэг хувийн мэдээллийг нийтэд нээлттэй байршуулсан учир Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх ёстой гэж тэд үзэж буй юм байна.
"NoDoubleStandard" хөдөлгөөн өнгөрсөн жилийн зургадугаар сарын 25-наас эхлэн Засгийн газар болон УОК, ЭМЯ-нд найман шаардлага хүргүүлсэн. Тухайн үед Covid-19-өөр нас барсан иргэдийн ар гэрийн өмнө хариуцлага хүлээх, цар тахлын үед төрөөс зарцуулж буй төсвийг олон нийтэд нээлттэй харуулах, удаа дараагийн хязгаарлалт тогтоохгүй байх, халдвар илрүүлэх шинжилгээг нийт цэгүүдэд үнэгүй авах зэрэг шаардлага, саналыг удаа дараа хүргүүлж байв.
Энэ бүхний эцэст олон шаардлага, мэдэгдлийг цуцалж, Засгийн газар огцрох ёстой гэсэн байр сууриа илэрхийлж буй юм. Учир нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, олон аж ахуйн нэгжийн бизнесүүд хөл хорионоос болж дампуурсан. Харин эрх мэдэлтнүүд халдварын тархалтыг бууруулах нэрийдлээр улсаас их хэмжээний төсөв батлуулж, тоглолт хийсэн гэж тэд үзэж байгаа юм.
Холбоотой мэдээ