Лондоны хөрөнгийн бирж дээр Лхагва гаригийн арилжаагаар Европт хийн үнэ хоёрдугаар сарын 14-нөөс хойш анх удаа 1000 шоо метр нь 960 ам.доллараас давлаа.
Нидерландын TTF дээр гуравдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 1000 шоо метр тутамд 960.6 ам.доллар (нэг мВт/цаг тутамд 82 евро) болж өссөн байна. Бага үдийн алдад хийн үнэ нийтдээ 2.8 орчим хувиар өсөв.
Германы канцлер Олаф Шольц өнгөрсөн Мягмар гаригт ОХУ Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрсний дараа Берлин "Хойд урсгал 2" төслийг зогсоож байна” гэж мэдэгдсэн. Дараа нь Германы Гадаад хэргийн сайд Анналена Бурбок Укрианыг тойрсон үйл явдлын өрнөлөөс үүдэн "Хойд урсгал 2" төслийг царцаасан” гэж мэдэгдсэн билээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 21-нд Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөө зарлаж, удирдагчидтай нь найрамдалт, хамтын ажиллагаа, харилцан туслалцаа үзүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ