Алт олборлогчдод хөнгөлттэй санхүүжилт үргэлжлүүлэн олгоно

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

Алт олборлогчдод хөнгөлттэй санхүүжилт үргэлжлүүлэн олгоно

Алт олборлогчдод хөнгөлттэй санхүүжилт үргэлжлүүлэн олгоно

Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд “Алт-2” хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөр болон урт хугацаат санхүүжилт олгосоор ирсэн. Ингэснээр алт олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч, алтны салбарын экспортын хэмжээ нэмэгдсэн билээ.

Төв банк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2020 онд алт тушаалтыг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор санхүүжилт олгох түр журмыг шинэчилсэн. Алт олборлогч компаниудыг дэмжих зорилгоор энэхүү журмыг 2022 онд үргэлжлүүлэхээр санал нэгджээ.

Монголбанк нэгдүгээр сард 1.6 сая тонн үнэт металл худалдан авсан байна. Төв банкны худалдан авсан үнэт металлын хэмжээ өмнөх оны мөн үеэс 23.2 хувиар өсөөд буй юм.

Алтны үнэ өндөр, алт олборлогч болон арилжаалж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг улам эрчимжүүлж, энэ онд алтны худалдан авалт нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Үнэт металын худалдан авалтад алт, мөн цагаан мөнгө багтдаг.

“Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгож буй хөнгөлөлттэй санхүүжилтийн хүрээнд 2021 онд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж