Ким Жон Ун: Хятадтай хамтарч АНУ-ын заналхийллийг няцаана

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун: Хятадтай хамтарч АНУ-ын заналхийллийг няцаана

Ким Жон Ун: Хятадтай хамтарч АНУ-ын заналхийллийг няцаана

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, АНУ болон холбоотнуудын заналхийллийг няцаахаа илэрхийллээ. Тэрбээр өчигдөр (2022.02.22) Өмнөд Хамгён мужид баригдсан “Ryonpho” хүлэмжийн фермийн барилгын шав тавих ёслолд оролцсон байна. Энэ дашрамд Хятадын удирдагч Ши Жиньпинд хандан өвлийн олимпийг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэжээ.

Хоёр Солонгос 1961 онд гэрээ байгуулснаас хойш Хятад улс Хойд Солонгосын тууштай холбоотон болсон. Хойд Солонгос болон Хятад улсууд нь социализмыг хамгаалж, урагшлуулах стратеги баримталдаг. Тэд стратегийн хамтын ажиллагаа, эв нэгдлийг бэхжүүлснээр "АНУ-ын нуугдмал, дайсагнасан бодлого, цэргийн заналхийллийг няцаах болно" гэж Ким хэлэв. Бээжин 2022 өвлийн олимпийн наадмын талаар хэлэхдээ тэрбээр “Ши Жиньпины удирдлага дор Хятад улс урьд өмнө байгаагүй хүнд нөхцөл байдлыг даван туулж чадлаа” гэжээ.

Covid-19-ийн улмаас өнгөрсөн жил Токиогийн зуны олимпод оролцож чадаагүй Хойд Солонгос улс энэ удаагийн наадамд мөн л оролцоогүй юм. Наадамд оролцож чадахгүй болсон шалтгаанаа цар тахал болон дайсагнагч хүчинтэй холбон тайлбарлаж байсан учир спортын эрх баригчид энэхүү үйлдлийг нь буруутгасан байр суурьтай байв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж