ОХУ-ын цэрэг Украины хилийг нэвтрэн орсон буюу 2022.02.22-ны өдөр галт мөргөлдөөн болсон байна. Украины зүүн бүс нутаг дахь “Нэгдсэн цэргийн ажиллагаа”-ны бүсэд ОХУ-ын эзлэн түрэмгийлэгчид 72 удаа галт зэвсэг ашиглан буудаж, 53 удаа хориотой зэвсэг ашиглан халдлага үйлдсэнээр нэг украин цэрэг амиа алджээ.
Украины Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас "Дайсан олон тооны пуужин харвагч, 122 мм-ын их бууны систем, 120 мм, 82 мм-ын миномёт, янз бүрийн гранат сум, том калибрын пулемёт, жижиг зэвсэг ашиглан дайрсан. Дайсны буудлагын улмаас нэг цэргийн албан хаагч амь эрсдэж, таван цэргийн албан хаагч шархаджээ. Цэргүүдийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Украины өөр нэг хамгаалагч амь насанд халгүй шарх авсан” гэж мэдээлэв.
Укринформын мэдээлснээр, хоёрдугаар сарын 21-нд Украины зүүн хэсэгт Оросын хяналтад байгаа хүчнийхэн гал зогсоох дэглэмийг 84 удаа зөрчжээ. Мөн Минскийн гэрээгээр хориглосон зэвсгээр халдлага үйлдсэн 64 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: UKRINFORM
Холбоотой мэдээ