“Гаднын хөрөнгө оруулагчийг дарамталсан хэрэг гарсан"

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

“Гаднын хөрөнгө оруулагчийг дарамталсан хэрэг гарсан"

“Гаднын хөрөнгө оруулагчийг дарамталсан хэрэг гарсан"

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчийг дээрэмдсэн хэргийн талаар ноцтой мэдээлэл өгөв.

Тэрбээр “2021 онд гарсан хэрэг. Одоо уг хэрэг шүүх рүү шилжих шатанд явж байна. Гадаадын хөрөнгө оруулагч, концесс эзэмшигч иргэний автомашинд Улаанбаатар хотын төвөөс хоёр хүн сууж, хотын зах руу гарч байгаад, тухайн хүнийг зодож, улмаар концесс эзэмших эрхээс татгалзахыг шаардаж, гарын үсэг зуруулаад, түүнийг Төрийн ордны шуудангаар концесстой холбоотой байгууллага руу оруулсан хэрэг байгаа юм. Уг хэргийг шалгаж байна.

Замын концесс эзэмшигч компанийг эрхээсээ татгалзахыг шаардсан. Энэ хэрэгт гаднын иргэд ч давхар холбогдон шалгаж байна. Иймэрхүү байдалтайгаар гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгадаг, Монгол Улсад орж ирэх эрхгүй болгодог явдал өнгөрсөн арван жилийн хугацаанд хэрээс хэтэрсэн.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг би ахалж байна. Удахгүй ХЗДХЯ-нд гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах чиглэлээр хийж буй ажлаа танилцуулна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж