Монголын үндэсний спортын хороо өнөөдөр (2022.02.23) Монголын үндэсний спортын анхдугаар их чуулганы талаар мэдээлэл хийлээ.
Монголын үндэсний спортын хорооны тэргүүн Ц.Магалжав:
-Монголын үндэсний спортын холбоод нэгдэн энэ хороог шинэчлэн байгуулсан. Даяаршлын үед монголчуудын гол ялгарах үнэт зүйл бол үндэсний өв соёл, спорт билээ. Үүнийг дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар хоёрдугаар сарын 28-ны Даваа гаригт Төрийн ордонд анхдугаар чуулган болно. Энэхүү чуулган нь үндэсний спортын 15 холбооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүн 800 хүнтэй болно. Үүгээр спортын холбоо тус бүрийн хөгжил, цаашдын зорилго, хөтөлбөрийг хэлэлцэнэ. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс үндэсний спортын тухай зарлиг гаргахаар бэлдэж байгаа, удахгүй гаргана.
Улсын начин, тод манлай уяач Ц.Дуламсүрэн:
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Монгол наадам, монгол адуугаа авч үлдэх нь эх хэлээ авч үлдэхтэй нэгэн адил зүйл” гэж хэлж байлаа. Энэ санаан дээр тулгуурлан, өв соёлоо хадгалж, хамгаалахын төлөө Монголын үндэсний морин спорт, уяачдын холбоо байгуулагдан, үндэсний сур харваачдын холбоо, бөхийн холбоотой хамтран энэ өв соёлыг бүтээгч гурван холбоо нэгдэх нь зүйтэй гэсэн санамж бичигт гарын үсэг зурж байлаа. Ингээд өнгөрсөн онд 15 холбоо нэгдэн, хороогоо байгуулсан. Ингэснээр өв соёлоо хамгаалах, авч үлдэх, монголчууд дэлхийд ондоошиж байгаа нөхцөл нь бүрдэж гэж Ерөнхийлөгч харж, өөрийн санаачлагаар анхдугаар чуулганыг хийх гэж байна. Манай хороо үүнийг зохион байгуулж байна.
Холбоотой мэдээ