Барилгын ажилчид Ромын үеийн 31 булш олжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

Барилгын ажилчид Ромын үеийн 31 булш олжээ

Барилгын ажилчид Ромын үеийн 31 булш олжээ

Палестины Газа хотын хойд хэсэгт байрлах барилгын талбайд ажиллаж байсан ажилчид МЭ 1-р зуунд хамаарах Ромын үеийн 31 булш илрүүлсэн гэж тус нутаг дэвсгэрийн исламист удирдагч Хамас Даваа гаригт мэдэгдэв. Израиль болон Газа хотын хилийн зурвас дээр болсон зэвсэгт бүлэглэлийн мөргөлдөөн тавдугаар сард 11 хоног үргэлжилжээ. Тус мөргөлдөөнөөс үүдэн бүс нутгийн хот, тосгод сүйрсэн ба Египетийн Каир хот сэргээн босголтын ажилд 500 сая ам.доллар амласан байна.

Сэргээн босголтын үйл ажиллагаа Бейт Лахиа хотын ойролцоо явагдаж эхэлсэн бөгөөд энэ үеэр дээрх 31 булшийг илрүүлжээ. Газа хотын Нийтийн аж ахуйн яамны ажилтан Нажи Сархан олдворуудыг баталж, уг газраас өөр олон тооны булш олдох боломжтой гэж мэдэгджээ.

Нэрээ нууцлахыг хүссэн техникийн ажилтны үзэж буйгаар дээрх булшууд нь Балахия дахь Ромын оршуулгын газрын нэг хэсэг аж. Газа хотын зурвастай хиллэдэг Израиль, Египет улсуудад 2.3 сая орчим Палестин иргэн оршин суудаг.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж