Оросууд зарим газар нутгаа Монголд буцааж өгөх үү?

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

Оросууд зарим газар нутгаа Монголд буцааж өгөх үү?

Оросууд зарим газар нутгаа Монголд буцааж өгөх үү?

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Украины салан тусгаарласан бүс нутгийг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийсэн. Тэрбээр энэ мэдэгдлийнхээ үеэр Украины эсрэг дайралт хийсэн егөө утгатай үгс нэлээд хэлсэн бөгөөд “Зөвлөлт улсыг үндэслэгч В.Лениний зохиомол бүтээл болсон улс” гэж хэлжээ.

Түүний шийдвэртэй холбоотойгоор Орос, Украины нутаг дэвсгэрийн талаар олон төрлийн яриа хэлэлцүүлэг цахим орчинд өрнөж буй. Тухайлбал, твиттер хэрэглэгчдийн жиргээ дунд уг асуудлыг Монголын газар нутагтай холбосон жиргээнүүд харагдлаа.

“Монголын түүхэн хилийн шугам. Тэд бол Москватай бүх талаараа генетик, соёлын гүнзгий холбоотой улс” гэж нэгэн жиргээч оруулжээ.

Өөр нэгэн жиргээч “Орос улс газар нутгаа Монголд буцааж өгнө гэж байх уу? Учир нь Москва болон Оросын дийлэнх газар нутаг нэгэнтээ Монголын эзэнт гүрний харъяанд байсан шүү дээ. Үгүй л болов уу? Тэгвэл дуугүй суугаад, Украин нэгэн цагт Оросын газар нутаг байсан гэлцэхээ болино уу” гэжээ. Тэрбээр уг жиргээндээ 13 дугаар зууны Их Монголын газрын зураг, он цагийн дарааллыг хавсаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ЗөвЗөв
16
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж