Монгол циркчид Испанийн тэмцээнээс хүрэл цом хүртжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

Монгол циркчид Испанийн тэмцээнээс хүрэл цом хүртжээ

Монгол циркчид Испанийн тэмцээнээс хүрэл цом хүртжээ

Монгол циркчид Испани улсын Жирона хотод зохион байгуулагдсан олон улсын циркчдийн уралдаанд оролцож, хүрэл цом хүртжээ. Дэлхийн 24 орны 100 гаруй уран бүтээлч оролцсон тус тэмцээнийг энэ жил арав дахь жилдээ зохион байгуулжээ. Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн "Акробат" академийн 20-24 насны залуу циркчид анх удаа акробатын төрлөөр амжилттай оролцсон байна.

Тэмцээний талаар Б.Золбаясгалан ярихдаа "Сонирхуулж хэлэхэд тэмцээнд оролцсон залуус акробат академид орж, суралцаад зургаан сараас гурван жил болж байгаа 20-24 насны залуу уран бүтээлчид. Эдгээр залуус Орос улсын циркчидтэй тэргүүн байр булаацалдах хэмжээнд өрсөлдөнө гэдэг Монгол циркчдийн чансааг илтгэж байгаа хэрэг юм. Монгол Улс циркийн барилгаа хувьчлаагүй бол төр засгаас энэ урлагийг дэмждэг байсан бол уран бүтээлчид илүү их амжилт гаргах байсан нь дамжиггүй" гэв.

Тэрбээр ах Б.Золбаяртайгаа хамтран хувийнхаа зардлаар гэр хороололд амьдардаг хүүхдүүдэд зориулан Чингэлтэй дүүрэгт цирк байгуулсан. Уг циркт хотын төвөөс зайдуу, гэр хороололд амьдардаг хүүхдүүд циркээр хичээллэх боломж олгосон циркчдийн нэг юм. Тус циркт бэлтгэл хийх байргүй болсон циркчид бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж