Дахин нэг уран гулгагч допингийн шинжилгээнд бүдэрчээ | News.MN

Дахин нэг уран гулгагч допингийн шинжилгээнд бүдэрчээ

Бээжин 2022

Дахин нэг уран гулгагч допингийн шинжилгээнд бүдэрчээ

Дахин нэг уран гулгагч допингийн шинжилгээнд бүдэрчээ

Бээжин-2022 өвлийн олимпод оролцсон Испанийн уран гулгагч Лаура Баркеро допингийн шинжилгээнд бүдэрснийг ITA буюу Олон улсын шинжилгээний агентлагаас мэдээллээ. ITA өнгөрөгч хоёрдугаар сарын 18-ны өдөр тус тамирчнаас дээж авсан бөгөөд шинжилгээний хариу гарч, WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон эм бэлдмэлийн жагсаалтад орсон клостеболын метаболит гэх бодис илэрсэн аж.

Баркеро нь Бээжингийн олимпийн хосын төрөлд оролцож, арваннэгдүгээр байр эзэлсэн билээ.

ITA-ийн мэдэгдэлд “Тамирчинд энэ талаар мэдэгдсэн. Түүнд В сорьцоо шинжлүүлэх эрх бий. Энэ хэргийг олон улсын олимпийн хороо нь Бээжингийн олимпийн наадамд хамаарах допингийн хэргийг дүрмийнхээ дагуу Спортын арбитрын шүүхийн допингийн эсрэг хэлтэст шилжүүлнэ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.

Бээжингийн өвлийн олимпийн үеэр нийт таван допингтой тамирчин илрэв. Эхлээд Оросын уран гулгагч Камила Валиевагаас илэрсэн бол түүний дараа Иранийн тамирчин Саве Шемшаки, Украины тамирчин Валентина Каминска, Лидия Гунько нараас илэрсэн.

Оросын тамирчин Камила Валиева допингтой ч олимпод оролцсон нь өнөөдрийг хүртэл маргаан дагуулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-23 213.87.133.66

>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-23 128.131.61.162

Herev doping hereglesen ni unen bol dasgaljuulagchid ni hariutslaga tootsdog baigaasai

Avatar

Зочин 2022-02-23 64.119.21.140

Валиевагаас олимпын үеэр допинг илрээгүй 12-р сард авсан дээжээс нь илэрсэн юм

Avatar

Зочин 2022-02-23 202.9.41.128

Бээжинд ирсний дараа авсан 2 шинжилгээнээс допинг илрээгүй ээ. Допингийн асуудал Олимптой хамаагүй. Харин Олимпыг улстөржүүлэх гэсэн Барууны оролдлого л байв шд.

Avatar

Заагч 2022-02-23 202.9.46.235

Тамир нусхай мэдээллээ нягталж тавиач худлаа хуцааж байх юм.

Avatar

Зочин 2022-02-23 202.126.90.159

3 сарын өмнөх шинжилгээний хариу сая Олимпоор хариу нь гарсан. Мэдээ бэлдэж байгаа бол тэр талаараа мэдээлэлтэй бай л даа.

Avatar

Сад 2022-02-23 202.55.188.46

Тайван байлдаа, цухалдаад байх юу байна, ямар сүү дэвэрсэн биш дэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж