Дахин нэг уран гулгагч допингийн шинжилгээнд бүдэрчээ

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

Бээжин 2022

Дахин нэг уран гулгагч допингийн шинжилгээнд бүдэрчээ

Дахин нэг уран гулгагч допингийн шинжилгээнд бүдэрчээ

Бээжин-2022 өвлийн олимпод оролцсон Испанийн уран гулгагч Лаура Баркеро допингийн шинжилгээнд бүдэрснийг ITA буюу Олон улсын шинжилгээний агентлагаас мэдээллээ. ITA өнгөрөгч хоёрдугаар сарын 18-ны өдөр тус тамирчнаас дээж авсан бөгөөд шинжилгээний хариу гарч, WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон эм бэлдмэлийн жагсаалтад орсон клостеболын метаболит гэх бодис илэрсэн аж.

Баркеро нь Бээжингийн олимпийн хосын төрөлд оролцож, арваннэгдүгээр байр эзэлсэн билээ.

ITA-ийн мэдэгдэлд “Тамирчинд энэ талаар мэдэгдсэн. Түүнд В сорьцоо шинжлүүлэх эрх бий. Энэ хэргийг олон улсын олимпийн хороо нь Бээжингийн олимпийн наадамд хамаарах допингийн хэргийг дүрмийнхээ дагуу Спортын арбитрын шүүхийн допингийн эсрэг хэлтэст шилжүүлнэ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.

Бээжингийн өвлийн олимпийн үеэр нийт таван допингтой тамирчин илрэв. Эхлээд Оросын уран гулгагч Камила Валиевагаас илэрсэн бол түүний дараа Иранийн тамирчин Саве Шемшаки, Украины тамирчин Валентина Каминска, Лидия Гунько нараас илэрсэн.

Оросын тамирчин Камила Валиева допингтой ч олимпод оролцсон нь өнөөдрийг хүртэл маргаан дагуулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж