Элсэн цөлийн дундах машингүй, нүүрстөрөгчгүй үлгэрийн хот

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

Элсэн цөлийн дундах машингүй, нүүрстөрөгчгүй үлгэрийн хот

Элсэн цөлийн дундах машингүй, нүүрстөрөгчгүй үлгэрийн хот

Харанхуйд гэрэлтэх наран шарлагын газрууд, цөлийн дундах хэдэн тэрбум мод, хуурамч сар, агаарын галт тэрэг зэрэг гайхамшигтай зүйлсийг нэг дор цогцлоосон эко хот хаана байдаг вэ? Энэ бол Саудын Арабын элсэн цөлд баригдахаар төлөвлөгдөж буй, машингүй, нүүрстөрөгчгүй Неом хот юм.

Неом хотыг хүн төрөлхтөн дэлхийн эрүүл мэндэд хор хөнөөлгүйгээр урагшлах маргаашийн төлөвлөгөө гэж нэрлээд буй. Энэ нь Саудын Арабын 2030 он хүртэлх төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд 500 тэрбум ам.долларын төсөл юм. Неом хот нь 7 км урттай, дэлхийн хамгийн том хөвөгч хот болно.

Неомын гүйцэтгэх захирал Надхми аль-Наср "Уг боомт хот нь 2022 оны эхээр анхны түрээслэгчдээ хүлээн авч эхэлнэ" гэж хэлжээ. Хиймэл дагуулын зургаас харахад, одоогийн байдлаар элсэн цөлийн дунд ганц дөрвөлжин талбай харагдаж буй аж. Эгнэсэн байшингуудаас гадна усан сан, хөлбөмбөгийн талбайтай. Төслийн багийнхан уг зургийг Неомын ажилтнуудын лагерь гэж хэлсэн байна.

Саудын Араб нь хүнсний бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг импортоор авдаг. Неом хотод босоо газар тариалан, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхээр төлөвлөсөн нь цоо шинэ хувьсгал болжээ.

2030 он хүртэл хэрэгжүүлэх төслийн хүрээнд “The line” нэртэй хот мөн баригдах бөгөөд энэ нь 170 км*105 м хэмжээтэй, элсэн цөл дундуур шулуун замаар дайрч өнгөрөх хот юм. Хэмжээний хувьд харьцангуй нарийхан ч гэсэн сургууль, дэлгүүр гэх мэт хэрэгцээтэй бүх объектыг төлөвлөсөн аж. Хотыг бүхэлд нь тойрч, хурдны галт тэргээр аялах боломжтой ба 20 минутаас хэтрэхгүй хугацаа зарцуулах юм байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж