Хятад: АНУ-ын батлан хамгаалахын компаниудад хориг тавив

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

Хятад: АНУ-ын батлан хамгаалахын компаниудад хориг тавив

Хятад: АНУ-ын батлан хамгаалахын компаниудад хориг тавив

Тайваньд энэ сарын эхээр 100 сая ам.долларын зэвсэг худалдсан АНУ-ын батлан хамгаалахын хоёр гэрээт компанид Хятад улс хориг арга хэмжээ авсан байна.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин Даваа гаригт сэтгүүлчдэд хэлэхдээ, Бээжин “Raytheon Technologies” болон “Lockheed Martin”-д хориг арга хэмжээ авах болно" гэж мэдэгдээд байв. Эдгээр компаниуд нь "АНУ-ын батлан хамгаалах ажиллагаанд удаан хугацаанд хамтран ажиллаж ирсэн цэргийн үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд" гэж Ван мэдэгджээ.

Тэрбээр "Хятадын газар нутагт зөвшөөрөлгүй зэвсэг борлуулсан тул тус компаниудад хориг арга хэмжээ авлаа" гэж тайлбарлав. Ван  хэлэхдээ "Нэг Хятадын зарчим болон Хятад Америкийн хамтарсан мэдэгдэлд заасан заалтуудыг даган мөрдөж, Тайваньд зэвсэг худалдах үйлдлээ зогсоохыг Америкийн засгийн газар болон холбогдох талуудад дахин уриалж байна" гэжээ. Тэрбээр "Хятад улс өөрийн бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхлоо тууштай хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг үргэлжлүүлэн авах болно" гэж нэмж хэлэв.

Эх сурвалж: THE HILL 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж