НИТХ: Хэн нэгэн дарга ботокс хийлгээгүй

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

НИТХ: Хэн нэгэн дарга ботокс хийлгээгүй

НИТХ: Хэн нэгэн дарга ботокс хийлгээгүй
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-ын шилэн дансны талаар өчигдөр (2022.02.22) иргэн Б.Цогтгэрэл фэйсбүүк хуудастаа нийтэлсэн. Шилэн дансны мэдээлэлд татвар төлөгчдийн мөнгөнөөс хэн нэгэн дарга 7.8 сая төгрөгөөр "Нью имплант" гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлсэн төлбөрөө төлсөн талаар дурдсан байв.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шилэн дансны мэдээлэлтэй холбоотойгоор дараах тайлбарыг гаргажээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2021 оны аравдугаар сарын 1-нээс соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээг 50 хувийн дүүргэлттэйгээр нээсэнтэй холбоотойгоор НИТХ нь Төв номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангуудад шаардлагатай ариутгалын хаалга, бусад халдвар хамгааллын дэглэм баримтлахад шаардлагатай бусад хэрэгслийг олгосон.
Улмаар "Нью Имплант" компани дээрх халдвар хамгааллын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Уг аж ахуйн нэгж нь эмнэлэг, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж юм. Номын сангуудад дээрх хэрэгсэл, тоног төхөөрөмжийг 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр хүлээлгэн өгч, энэ талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэсэн. Энэхүү үйл явдалтай холбоотой мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү" гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж