Н.Мөнхбатыг цагдан хорих эсэхийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

Н.Мөнхбатыг цагдан хорих эсэхийг шийднэ

Н.Мөнхбатыг цагдан хорих эсэхийг шийднэ

Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг цагдан хорих санал үндэслэлтэй эсэхийг  өнөөдөр (2022.02.23) 13.45 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэнэ.  Н.Мөнхбатын өмгөөлөгч шүүгчээс гурван удаа татгалзаад байгаа юм.  

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч "Зөвхөн хуульд заасан үндэслэлээр буюу оргон зайлахыг завдсан, гэмт хэрэг үйлдэж болзошгүй, гэрч, шүүгчдэд хууль бусаар нөлөөлсөн, нөлөөлж болзошгүй, амиа хорлохоос урьдчилан сэргийлэхийн тулд цагдан хорих шийдвэр гаргадаг. Н.Мөнхбатын хувьд дээрх үндэслэлийн аль нь ч байхгүй. Тиймээс прокурор өөрийнхөө үзэмжээр цагдан хорих санал гаргасан.

"Н.Мөнхбат дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй" гэх үндэслэлээр цагдан хорих санал гаргасан нь хүнийг илт гүтгэж байна. Энэ санал нь хуульд зааснаар нотлох баримттай байх ёстой. Шууд бодлоо тулгаж болохгүй.

Шүүхэд хангалттай нотлох баримт ирээгүй байна. Н.Мөнхбат шинээр гэмт хэрэг үйлдэх ямар ч үндэслэл байхгүй. Зургаан жил шалгуулаад, таслан сэргийлэх арга хэмжээ нь хэвээр үргэлжилж байна. Гэтэл энэ асуудлыг шийдвэрлээгүй мөртлөө дахиж гэмт хэрэг үйлдэх магадлалтай гэх үндэслэлээр цагдан хорих гээд байгаа нь хүний эрхийг зөрчсөн, хэт нэг талыг барьсан, хүнийг эрүүдэн шүүх гэж оролдсон оролдлого байхыг үгүйсгэхгүй" гэж мэдэгдэж байв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж