Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 525 шинэ тохиолдол батлагдсан байна. Шинээр илэрсэн халдвар бүгд дотоодынх бөгөөд 293 нь орон нутагт, 232 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Цар тахлын улмаас өнгөрсөн хоногт 41-60 насны хоёр хүн нас барж, нийт нас баралт 2089 болов.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, халдвар авсан 3409 иргэн эмнэлэгт хэвтэн, хөнгөн хэлбэрийн оноштой 11429 хүн гэрээр эмчлүүлж байгаа аж. Тэдгээрийн 881 нь хөнгөн, 2185 нь хүндэвтэр, 294 нь хүнд, 49 нь маш хүнд өвчилсөн байна.