Амазоны ширэнгэн ойд хууль бус олборлолт явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

Амазоны ширэнгэн ойд хууль бус олборлолт явагдаж байна

Амазоны ширэнгэн ойд хууль бус олборлолт явагдаж байна

Амазоны ширэнгэн ойд Их Британийн нийт газар нутагтай дүйцэхүйц хэмжээний талбайд уул уурхайн олборлолт хийж, ой модыг нь устгах аюул нүүрлээд байна. Тус ширэнгэн ой нь дархан цаазтай учраас энэхүү нутаг дэвсгэрт олборлолт явуулах нь хууль бус юм.

Бразилийн ерөнхийлөгч Жаир Болсонаро эдийн засгийн хөгжлийн үүднээс энэ хуулийг өөрчлөхийг хүсч байгаа аж. АНУ болон Их Британийн зарим компаниуд Амазоны бүс нутагт шинэ уурхай нээх хүсэлтээ гаргасан боловч одоогоор “Anglo American” болон “Vale” хоёр өргөдлөө буцааж авсан байна. Нийт 570 компани 101 мянган км.кв талбайд уул уурхайн ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн байна. Эндээс бараг тал нь алт олборлох зориулалттай аж.

Амазоны ширэнгэн ойг хамгаалах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд маш чухал нөлөөтэй. Учир нь энэ бүс нутагт байх асар олон тооны мод агаар мандлаас нүүрстөрөгчийг шингээдгийг хүн бүхэн мэднэ. Уул уурхайн олборлолт явуулснаар тус бүс нутгийн мянга мянган уугуул иргэд хохирох болов. “Бид олон улсын хувьцаа эзэмшигчдэд алт, зэс олборлох боломж олгохын тулд гайхалтай баялаг биологийн төрөл зүйл, соёлоосоо татгалзахад бэлэн үү?” гэж “Amazon watch” ТББ-ын судлаач Росана Миранда хэлжээ.

Өнөөг хүртэл Амазоны бүс нутагт уул уурхайн олборлолт явуулж ирсэн дэлхийн олон корпорацийн үйл ажиллагаанаас болж маш их хор хөнөөл учирсан. Уурхайн хортой бодис асгарч, гол ус бохирдуулах, улмаар уугуул иргэдийн амь насанд хүртэл эрсдэл үүсгэсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж