16 настай хүү алдарт Магнус Карлсенийг хожиж, шуугиан тарив | News.MN

16 настай хүү алдарт Магнус Карлсенийг хожиж, шуугиан тарив

16 настай хүү алдарт Магнус Карлсенийг хожиж, шуугиан тарив

16 настай хүү алдарт Магнус Карлсенийг хожиж, шуугиан тарив

Рамешбабу Праггнанандха гэх 16 настай энэтхэг хүү шатрын дэлхийн чансааг тэргүүлж буй Магнус Карлсенийг хожиж, шуугиан тарив. Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай “Airthings Masters” аваргуудын шатрын цуврал тэмцээний эхний тойрог хоёрдугаар сарын 19-ний өдөр эхэлсэн.

Ялалт бүр 750 ам.доллараар үнэлэгдэж буй тус тэмцээний хүрээнд Рамешбабу Праггнанандха хүү өөрийн нас, туршлагыг үл харгалзан, дэлхийн таван удаагийн аварга Магнус Карлсений алдаа бүрийг овжноор ашиглаж, ялалт байгууллаа.

Дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аваргыг ялсандаа Прагг хүү итгэж ядан, тоглолт дууссаны гараараа амаа дарж, гайхширчээ.

Магнус Карлсен 2013 онд дэлхийн аварга болсноос хойш түүнийг ялсан хамгийн залуу өрсөлдөгч нь Прагг болжээ. Мөн тэрбээр Норвегийн их мастерыг хожсон гурав дахь энэтхэг хүн болов. Түүнээс өмнө Висванатан Ананд, Пентала Харикишна нар ялж байсан аж.

Рамешбабу Праггнанандха “Би зүгээр л баяртай байна” хэмээн тоглолтын дараа ярьжээ. Харин түүнээс ялалтаа хэрхэн тэмдэглэх вэ гэж сэтгүүлч асуухад “Сайн унтана л гэж бодож байна” гэж хариулсан гэнэ.

Прагг 2016 онд 10 насандаа олон улсын мастер болж, энэ цолыг хүртсэн хамгийн залуу тамирчин болжээ.

Өдгөө 31 настай Магнус Карлсений хувьд тэмцээн эхлэхээс хэдхэн өдрийн өмнө Covid-19 цар тахлын халдвар авчээ. Энэ нь ч тоглолтод нь нөлөөлсөн гэж тэрбээр үзэж байна. Магнус “Өнөөдөр арай дээрдлээ. Эхний өдөр гайгүй байсан ч анхаарлаа төвлөрүүлэхэд төвөгтэй, хангалттай эрч хүчтэй байж чадаагүй. Өнөөдөр гайгүй байгаа ч урьдынх шигээ биш байна” гэжээ.

Карлсен хэдий хожигдсон ч “Airthings Masters” тэмцээний хүснэгтэд хоёрдугаар байрт, тэргүүлэгч Оросын Ян Непомнящийгээс долоон оноо дутуу бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-23 213.87.133.66

****** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-23 202.126.90.159

Мундаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж