
2008 онд дэлхийн эдийн засагт хорт хавдраас болж 895 тэрбум ам.долларын алдагдал үүссэн нь дэлхийн нийт бүтээгдэхүүний 1.5 хувьтай тэнцсэн байна. Энэ жил дэлхийн хэмжээнд хорт хавдраар нас барж байгаа хүний тоо зүрхний өвчнөөс болж нас барж байгаа хүмүүсийн тооноос анх удаагаа илүү гарах болно гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тооцоолж байна. 2008 онд дэлхий даяар 7.6 сая хүн хорт хавдраас болж нас барсан бөгөөд жил бүр 12.4 сая орчим хүн шинээр өвдөж байна. Халдварт өвчний бууралтанд вакцин сайнаар нөлөөлж байгаа бол тамхи татах болон илүүдэл жин ноцтой ужиг өвчний гаралтыг улам гааруулж байна.
Эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн олон бүлгүүд халдварт бус өвчний талаар илүү анхаарал хандуулахыг уриалаад байгаа бөгөөд НҮБ энэ жилээс халдварт бус өвчин болон хорт хавдрын асуудлыг чуулганыхаа үеэр хэлэлцдэг болохоор төлөвлөөд байна. Бага хурлын үеэр докторууд, эдийн засагчид хорт хавдраар өвчлөгчдийн дотор уушигны хорт хавдар дээгүүр байр эзэлж байгаа бөгөөд тамхи татдаг хүмүүс тамхи татдаггүй хүмүүсээс ойролцоогоор 15 жилийн өмнө нас барж байна гэж ярьжээ. Хорт хавдрын дараа эдийн засагт хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг өвчлөлд зүрхний өвчин орж байна гэж олон улсын эмч судлаач нар үзэж байна.
Т.Бадрах