Биткойн болон бусад томоохон криптовалютын ханш Орос-Украины хурцадмал байдлын улмаас муудан, хэлбэлзэх боллоо. Биткойн ET Мягмар гаригийн 2 цаг 30 минутад 36649 ам.доллараар арилжаалагдав. CoinDesk-ийн мэдээллээс харахад, сүүлийн 24 цагийн дотор бараг 6.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн хамгийн үнэ цэнэтэй криптовалют 40000 ам.доллараас доош унаж, арилжааны хүнд үеийг үүсгэв. Геополитикийн хурцадмал байдлаас үүдэн АНУ-ын “Холбооны нөөцийн банк” бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй боллоо. Өнгөрсөн арваннэгдүгээр сард дээд цэгтээ хүрсэн Биткойн 68990 ам.доллараас хойш үнэ цэнээ бараг тал хувиар алдлаа.
Дэлхийн хоёр дахь хамгийн үнэ цэнтэй криптовалют болох Ethereum-ийн ханш сүүлийн 24 цагийн дотор 8 хувиар буурч, 2520 ам.долларын ханштай болов. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, биткойн хэсэг хугацаанд тогтворжихгүй байх магадлалтай аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ