Элтон Жоны зорчиж явсан онгоц ослын буулт хийжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

Элтон Жоны зорчиж явсан онгоц ослын буулт хийжээ

Элтон Жоны зорчиж явсан онгоц ослын буулт хийжээ

Дуучин Элтон Жоны зорчиж явсан хувийн нисэх онгоц хөөрснөөсөө хойш цагийн дараа Английн Фарнборо хотноо ослын буулт хийжээ. Тухайн үед онгоц Ирландын өмнөд эрэг рүү дөхөж явсан ба ослын буулт хийхийн тулд буцаж бүтэн эргэсэн байна. Нисэх онгоц 10 мянган футын өндөр авсны дараа онгоцны гидравлик хөдөлгүүрт асуудал үүсчээ.

Ослын буулт хийхийн тулд нисгэгч нар гурван удаа оролдлого хийсэн ба хүчтэй салхины улмаас газардахад хүндрэлтэй байсан аж. Онгоц ослын буулт хийхийг харсан гэрч нарын яриагаар нөхцөл байдал маш аюултай харагдсан ба цагдаа, түргэн тусламж, аврах албаныхан ирсэн байна.

Элтон Жон Нью-Йорк хотноо тоглохоор явж байжээ. Сарын өмнө тэрбээр цар тахлын халдвараар өвчилснөөр хоёр ч тоглолтоо цуцалсан юм. Вакцины бүрэн тунтай байсан учир Элтон Жон хөнгөн өвджээ.

Эх сурвалж: MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж