859,563 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

 859,563 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 346,744,637 төгрөгийн үнийн дүн бүхий 859,563 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 26 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Стандарт проперти групп" ХК (BBD +15.00%), "Бэрх Уул" ХК (BEU +14.78%) болон "Ган хийц" ХК (GHC +13.74%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -14.86%), "Эрдэнэт авто зам" ХК (EAZ -13.75%) болон "Хасу-Мандал" ХК (HSR -13.39%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 45,608 ширхэг нэгж эрхийг 13,716,871 төгрөгөөр арилжсан бол багцын арилжаанд "АПУ" ХК-ийн 13,800,000 ширхэг хувьцааг 20,010,000,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -1.84% хувиар буурч 39,051.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,496,478,750,667 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж