Донецк, Луганскт танк, хуягт тээвэрлэгчид гарч ирэв

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

Донецк, Луганскт танк, хуягт тээвэрлэгчид гарч ирэв

Донецк, Луганскт танк, хуягт тээвэрлэгчид гарч ирэв

Владимир Путин салан тусгаарлагчдын хоёр бүс нутагтай найрамдлын гэрээ байгуулж, Москвагийн цэргүүдийг энхийг сахиулах ажиллагаанд явуулах тушаал өгснөөс хойш хэдэн цагийн дараа тус бүс нутагт танк, хуягт тээвэрлэгчид гарч ирэв.

“Reuters” агентлагийн сэтгүүлчид Донецк мужид хэд хоног байрлаж, нөхцөл байдлыг сурвалжилж байхдаа тус машинуудын видео бичлэгийг хийжээ.

Дэлхийн хэд хэдэн удирдагчид 2022.02.22-ны өдрийг түүхэнд үлдэх хар өдөр гэж нэрлэх болжээ. НҮБ-д суугаа Их Британийн Элчин сайд Барбара Вүүдворд ОХУ-ын үйл ажиллагаа нь хүний амь нас, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, олон улсын эрх зүйд нөлөөлөхүйц өргөн хүрээтэй үр дагавартай үйлдэл гэж гишүүдэд мэдэгдэв. Их Британи ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авна гэж Вүүдворд мэдэгдэв.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж