Э.Цэндбаатар ээлжит тулаандаа ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

Э.Цэндбаатар ээлжит тулаандаа ялалт байгууллаа

Э.Цэндбаатар ээлжит тулаандаа ялалт байгууллаа

Мэргэжлийн бокст хүч үзэж буй, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өчигдөр (2022.02.22) ээлжит тулаанаа хийлээ. Тэрбээр Азербайжаны тамирчин Рауф Агаевтай тулалдаж, хоёрдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авав.

Ийнхүү Э.Цэндбаатар Москва хотод хийсэн хоёр тулаандаа ялалт байгуулаад байгаа бөгөөд мэргэжлийн боксын замналдаа нийт дөрөв ялж, ганц ч ялагдаагүй амжилттай болов. Харин түүний өрсөлдөгч Рауф Агаев 33 ялалт, 14 ялагдалтай боллоо.

Э.Цэндбаатар хамгийн анх 2018 оны есдүгээр сард мэргэжлийн боксын тулаанаа Йосеф Оманагийн эсрэг хийн ялж байжээ. Түүнээс  хойш жилийн дараа Хятадад дахин тулаанд орж, ялалт байгуулсан аж.

Мөн энэ өдөр Г.Баярхүү Оросын Хикмет Гараевтай тулалдсан ч ялагдал хүлээв. Өдгөө 26 настай тэрбээр 2018 онд анхны тулаанаа хийж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж