Британид шатахууны үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Британид шатахууны үнэ өсчээ

Их Британийн Засгийн газар нэмүү өртгийн татвараа (НӨТ) өсгөж байгаатай холбоотойгоор энэ оны эцэс гэхэд түлшний үнэ найм хүртэл хувиар өсөж магадгүй байна гэж “BBC” агентлаг мэдээллээ. “НӨТ нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ сард түлшний үнэ гурван хувиар, 2011 оны эхэн гэхэд дахин найман хувиар нэмэгдэх бололтой” гэж Британийн Түлшний жижиглэнгийн худалдааны холбооны мэдэгдсэн байна. Их Британийн Шотландад нэг литр бензин 1.16-1.29 паунд байгаа бол нэг литр дизел түлш 1.18-1.3 паунд байна. Өнөөдрийн байдлаар Их Британийн нэг паунд 2042.45 төгрөгийн ханштай байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж