ЗГ: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг ирэх сард эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

LiveЗГ: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг ирэх сард эхлүүлнэ

ЗГ: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг ирэх сард эхлүүлнэ
засгийн газар
12 : 50
2022-2-23

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг гуравдугаар сард эхлүүлнэ

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.БОЛОРТУЯА:

-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явцын талаар Ерөнхий сайд зарим үүрэг чиглэлийг өглөө. Тодруулбал, Шинэ сэргэлтийн бодлогын төсөл арга хэмжээний гурав дах жагсаалтад уг төмөр замын төсөл бичигдсэн. Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам төслийг шууд гэрээ байгуулахыг төрийн худалдан авах ажиллаагааны газарт даалгасан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Энэхүү чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан Сэлэнгийн бүсээс Эрээн, Замын-Үүд Женинь, Хөх хот Бугат 1722 км-ын маршрутыг Сайншанд, Зүүнбаян, Ханги, Мандал, Бугат (1404 км) болж өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, төмрийн хүдэр нүүрс тээвэрлэх зай 318 км богиносч тээвэрлэлтийн өртөг буурна.

Төмөр замын шинэ суваг нээгдэхээр болж байгаа нь ач холбогдолтой. Энэхүү төслийг энэ оны гуравдугаар сард эхлүүлж, аравдугаар сард дуусгах чиглэлийг холбогдох сайд нарт өглөө.

12 : 20
2022-2-23

“Капитал банкинд хураагдсан эд хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон"

Засгийн  газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Капитал банкийг татан буулгахад Монголбанкны тайланд Эрүүл мэндийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт 240 тэрбумын өр төлбөр барагдуулах тооцоо гарсан. Энэ дагуу эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тус банкны харилцах дансанд байсан бэлэн мөнгөнөөс тус бүр хоёр даатгалын газарт 7.7 тэрбум төгрөг шилжүүлсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн эд хөрөнгөөс ЭМДГ-т 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, НДЕГ-т 22.1 тэрбумын үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлсэн. Дээрх шилжүүлэн авсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, тухайн санд төвлөрүүлэх байдлаар үйл ажиллагаа явж байгаа гэсэн мэдээлэл өгсөн.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус газрын удирдлагуудыг байлцуулж, мөрдөн шалгах явцад бусад эд хөрөнгийн жагсаалтыг дээр дурдсан хоёр байгууллагад танилцуулсан. Авбал зохих хэмжээг хувь тэнцүүлж “Капитал” банкинд хураагдсан эд хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон.

Өнөөдрийн хуралдаанаас үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн бусад үнэ бүхий эд хөрөнгийг дээр дурдсан хоёр санд хувь тэнцүүлэн өгөхийг хуулийн хүрээнд зохион байгуулахыг ХЗДХ, ЭМЯ-д үүрэгжүүлсэн.

Хөгжлийн банктай холбоотой УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг тус банкны асуудлыг УИХ-ын хяналт шалгалтын хүрээнд зохион байгуулж байна. Хоёрдугаарт, цагдаагийн байгууллагын мөрдөх албан дээр Хөгжлийн банктай холбоотой гурван компани шалгагдаж байна. Тус банктай холбоотой бусад хэргүүд АТГ-ын мөрдөн шалгах албанд шалгагдаж байна.

Энэ ажил ойрын хугацаанд хийгдэж дуусна. Битүүмжлэгдсэн эд хөрөнгө дотор 44 үйлчилгээний объект 52.4 тэрбум төгрөг, 7 үйлдвэр 1.9 тэрбум төгрөг, 46 орон сууц 32 тэрбум төгрөг, 82 газар 26.6 тэрбум төгрөг, 4 зоорь 2.3 тэрбум төгрөг, 3 дуусаагүй барилга 656 сая төгрөг, 7 фермийн барилга 228 сая төгрөг, 6 гарааш 564 сая төгрөг гээд нийт 195 ширхэг үл хөдлөхийн барилга байна.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.НАРАНЦОГТ:

-Өнөөдрийн хуралдаанаар хоёр жил цар тахлын улмаас тасалдсан Монголын эдийн Засгийн форумыг “Шинэ сэргэлтийн бодлого-Монголын эдийн засгийн чуулга уулзалт” нэрээр 2022 оны дөрөвдүгээр сарын 7, 8-ны өдөр хийхээр болж байна. Уг форумын ажлын хэсгийн ахлагчаар Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлангаар ахлуулах захирамж гаргаж байна. Нэгдүгээрт, Монгол Улс шар түвшинд шилжиж хилээ нээсэн. Шинэ сэргэлтийн бодлого батлагдаж, хөгжлийн том төслөө батлуулсан. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг урих, төслийн хэрэгжилтэд оролцуулах шаардлага байна.

12 : 20
2022-2-23

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар:

  • Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явц,
  • Газрын тос дамжуулах хоолой барих төслийн хүрээнд авах зарим арга хэмжээ,
  • Татан буугдсан “Капитал банк” ХХК-д байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
09 : 27
2022-2-23

ЗГ: Хөгжлийн банкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит  хуралдаан өнөөдөр (2022.02.23) болно. Тодруулбал, Ерөнхий сайд Хөгжлийн банкны ТУЗ-ийг чөлөөлөх үүрэг өгсөн. Энэ дагуу тус банкны шинэ бүрэлдэхүүнийг хэлэлцэж, сайд нараас санал авах аж.

Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг тавдугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулахаар болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж