Өглөө нь ажилдаа очих, орой нь гэртээ харих гэсэн хүмүүс автобусны буудал дээр тэвчээрээ шалгах нь нүдэнд дасал болжээ. Үүний зэрэгцээ жолооч нар автобусуудтай уралдах шахам өрсч, урдуур нь дайрч, хажуу хавиргаар нь гүйцэж түрүүлэх нь ёстой л "шумахер" адил. Тиймээс автобусны жолооч нар буудал руугаа орж чадалгүй зорчигчдоо замын голд буулгах нь хэвийн үзэгдэл болов.
Ийм дүр зураг автобусны буудал бүрд нийтлэг харагддаг. Жишээ нь, “Тэнгис” , “МҮИС”, III, IV, Таваншар, 21 дүгээр хороолол гээд автобусны буудлуудыг хувийн халтуурчид хэдийнэ эзлэж, нийтийн тээвэрт суух гэсэн хүмүүст чирэгдэл, бэрхшээл үүсгэдэг.
Тэнгис кино театрын автобусны буудал…
17:00 цаг: Ажил, сургууль тарах цаг болжээ. Түгжрэл дунд “бараагүй” болсон унаагаа хүлээсэн хүмүүс “Тэнгис” кино театрын автобусны буудал дээр жирийтэл зогсч холхилдоно. Буудал дээр хувийн таксичид хэдийнэ эгнээд зогсчихсон байв. Тэднээс автобусны буудлыг яагаад чөлөөлөхгүй байгааг нь асуухад бүгд шахуу л “Хүн хүлээж байна” гэх ганцхан шалтаг хэлэв. Халтуурчид буудлыг нь эзлээд зогчихоор нийтийн тээврийн жолооч нар хоёрдугаар эгнээд зогсож хүнээ буулгаж суулгах юм. Зарим хүүхэд, хөгшчүүл буудал дээр эгнээд зогссон машины урдуур гарч хоёрдугаар эгнээнд зогсох автобусандаа сууж амжилгүй хоцрох аж. Хоёрдугаар эгнээнд зогсож байгаа зорчигчоо буулгаж суулгах үед хэн нэгэн гэмтэж, бэртэх эрсдэл өндөр харагдав. Хоёрдугаар эгнээнд зогсож, зорчигчдоо буулгаж, суулгах нийтийн тээврийнхэн замын түгжрэл үүсгэх нь цөөнгүй гэнэ.
Машины урсгал түгжирч тэг зогссон ч, таксигаар харьчих санаатай өргөж хүлээх 50 орчим насны эмэгтэй Ц.Цэнд “Автобусны буудлаас такси барьж болохгүй гэдгийг мэддэг. Гэхдээ Монголд таксины зогсоол, тэмдэг тэмдэглэгээтэй газар алга байна шүү дээ. Албан ёсны такси үйлчилгээ ч байхгүй. Бүгд хувийн автомашинаар үйлчлүүлдэг. Угаасаа такси дуртай газраа зогсдог биз дээ” гэв. Мөн 30 орчим насны эмэгтэй Г.Наранчимэг “Нийтийн тээврээр зорчдоггүй. Автобусны буудлаас такси барих нь биед амар байдаг. Зам дагуу бараг зогсохгүй учраас буудлаас ихэвчлэн такси барьдаг” гэлээ.
Түгжрэлд түгжигдсэний дээр буудлынхаа халаас руу орж зогсох боломжгүй талаар автобусны жолооч нар хэлэхдээ “Бид дуут дохиогоо өгдөг ч хувийн халтуурчид буудал чөлөөлж өгдөггүй. Үүнээс нь болж хоёрдугаар эгнээнд зогсч хүнээ авдаг. Хоёрдугаар эгнээнд зогсохоор бас түгжрэл үүсгэдэг. Энэ асуудлыг шийддэг газар байдаггүй" гэв.
“Транс бус” ХХК-ийн жолооч “Автомашинууд сүлжилдээд буудал дээр зогсоход хүндрэлтэй. Өдрийн цагаар асуудал гарахгүй ч ажил эхлэх, тарах цагаар автомашины жолооч нар урдуур дайрч, хажуугаар гүйцэж түрүүлэх үйлдэл их гаргадаг. Энэ нь түгжрэлтэй үед улам түгжрэл үүсгэж, бавтобусны халаас руугаа орж чадалгүй, зам дээр зорчигчдоо буулгахаас өөр аргагүй нөхцөлд хүрч байна. Заримдаа автобусны буудал өнгөрч зогсохоос аргагүй болдог. Тэгэхээр зорчиг нар уурлаж, бухимддаг” гэв. Удалгүй автобус ч хөдөллөө.
18:00 цаг: Баянбүрдийн тойргийн авто зам буюу ТОСК-ийн өмнөх автобусны буудал дээр халтуурчид хэдийнэ "зогсоолдоо" зогсоцгоожээ. Бага насны хоёр хүүхэд дагуулсан 60 орчим насны иргэн “Ач нараа хичээлд нь өглөө, орой таксигаар хүргэдэг. Автобусны буудлаас л такси барихгүй өөр хаана зогсоох юм. Такси ч автобусны буудлаас олдох нь хурдан. Машин түр саатлаа гээд автобус замын голд зогсоод байдаггүй. Ялгаагүй автобусууд буудал өнгөрч зогсч байна” гэж хэлсэн юм.
Зарим хүмүүсийн амин хувиа хичээсэн үйлдлээс болж иргэд бухимдаж байна. Хүйтэнд багадаа цаг орчим хүлээсний эцэст автобус нь ирэх үед хаягдаж хоцрох, түгжрэхийн зэрэгцээ бүдүүлэг жолооч нараас болж буух ёстой буудал дээрээ бууж чаддаггүй, замын голд автобуснаас буугаад машинд дайруулах вий гэх айдастай. Энэ бүхэн нийтлэг агаад хүн бүрийн тулгамдсан асуудал болсныг иргэд хэлж байв.
Иргэн Г.БАТ:
–Автобусанд хэчнээн цаг өнгөрүүлдгээ ч мартсан. Өглөө нь Дэнжийн мянга-Таван шар-Эмээлт рүү ажилдаа явна. Орой нь Эмээлтээс Таван шар-Дэнжийн мянга руу гэр рүүгээ харьдаг.
Автомашинууд автобусны буудал дээр зогсчихоор бидэнд бэрхшээлтэй байна. Маш төвөгтэй. Жолооч нар буудал өнгөрөөж зогсох, эсвэл огт зогсдоггүй. Гэтэл дахиад автобусаа цаг орчим хүлээнэ гэсэн үг. Заримдаа замын голд буулгана. Энэ нь автомашин, автобусны жолооч нарын аль алиных нь буруу.
Иргэн Д.САЙХАН:
-Санзай чиглэл рүү зорчдог болохоор төвийн чиглэлийн автобусууд хүндрэлтэй гэж сонссон. Манай зуслангийн чиглэлийн автобусууд зогсоол дээрээ зогсдог.
Заримдаа автомашинууд буудал дээр зогссоноос болж нийтийн тээврийн унаануудад хүндрэлтэй Таксины жолооч нарыг ч бас буруутгах аргагүй л дээ. Зогсоол байхгүй учраас л автобустай зэрэгцэж байгаа байх.
Иргэн Н.ДОРЖХАНД:
-Нэг үеэ бодвол жолооч нар хариуцлагатай болсон ч автобусны буудал дээр заримдаа зогсохгүй өнгөрдөг тал бий. Энэ нь автомашинуудтай холбоотой. Нийтийн тээвэр зогсох газаргүй болдог нь төвөгтэй санагддаг. Ердөө улсынх нь хөгжил ямар байгааг харуулж байна. Авто зам, зогсоол нь хүрэлцдэггүйгээс л зогсоол дээр зэрэгцэж байна. Нөгөөтэйгүүр, нийтийн тээвэр ч хувийн автомашинтай жолооч нарын аль алиных нь ухамсраас шалтгаална.
18:30 цаг: Дэнжийн мянгын цагаан байрны автобусны буудлаас Долоон буудал, Өвөрсогоот, Шадивлан, Зунжин чиглэлийн автобусууд ихэвчлэн явна. Мөн л суудлын автомашинууд эгнэн зогсчээ. Автобустай зэрэгцэх шахам урд, хойно нь зогсох жолооч нараас автобусны буудлаа чөлөөлөх ёстойг сануулахад таксины зогсоол байхгүй, цар тахлаас болж ажлаа алдсан хүмүүс ингэж л амьжиргаагаа залгуулж байна гэж зовлонгоо тоочив.
Замын хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад өглөөний 06.00 цагаас оройны 22.00 цагийн хооронд автобусны буудал орчимд суудлын автомашин зогсохыг хориглосон байдаг. Үүнийг жолооч нар мэддэг ч зогсоол хүрэлцдэггүй тул автобусны буудал дээр эгнээд зогсчихдог бололтой.
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэхдээ, автобусны буудал дээр автомашин зогсдог асуудалд хяналт тавьж ажилладаг гэсэн. Гэвч бодит байдал дээр төв зам дагуу автобусууд буудал дээрээ зогсохоос бус, хойд замаар болон захын хороололд ямар ч хяналт алга. Дуртай нь зогсч, буух аж. Харин автобуснаас буух болон түүнд суух хүмүүс жолооч нарын дураар “Буу” гэсэн газарт нь буух аж. Гэтэл автомашинтай иргэд автобусны буудал дээр зогссоноос үүдэн нийтийн тээврийн хэрэгслүүд буудал дээрээ зогсч чаддаггүй, түгжрэл нэмэгдэж, осол гарах эрсдэлтэй болохыг ч цагдаагийн албан хаагчид сэрэмжлүүлж байгаа юм.
















Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Зорчигч 2022-02-23 202.126.89.42
Нийтийн тээвэрийн байцаагч гэж цагдаа шиг формтой нөхдүүд зохицуулж автобусаа оруулж болмоор юм
Автобус 2022-02-23 122.201.24.47
Автобусны буудал дээр яс горьдсон нохой шиг иийш тийш гордьсон харцаар харах тээглүүрүүд, цагдаа ирэхээс нааш том дуугарсан хэрэлдүүрүүд, цагдаа харахаараа хулгайч нохой шиг сүүлээ хавчин зугтах ноход шиг, 1км т 5000 нэхсэн луйварчид , машинд нь юм мартвал тэр чигт гулруулдаг халтуурын хулгайч луйварчид
Zo. 2022-02-23 150.129.143.18
Zamin tsagdaa dampuursan gedeg unen bn
123 2022-02-23 202.126.89.123
Автобусны зогсоол дээр золбин юмнууд зогссоноос болоод автобус буудлаас хол зогсох, давхар зогсох, зорчигч сууж амжилгүй хоцрох асуудууд гарч байна
Зочин 2022-02-23 213.87.133.66
== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Иргэн 2022-02-23 122.201.21.161
Үнэхээр ийм байдал хааяагүй байна. Шинээр баригдсан цагаан хуаран, нарт хорооллын оршин суугчид зорчдог,нарантуул зах ажилладаг өдрүүдэд зорчигчдын ачаалал ихтэй халдвартын эцсийн буудал л гэхэд шугамын автобус эргэх гэхэд маш их саад болдогоос гадна яг автобусны буудал дээ машинаа тавьчихаад өөрөө хаашаа ч юм явчихдаг . Ядахдаа энэ орчимд хэд хоног замын цагдаа зогсоож журамд оруулмаар байна.
Зочин 2022-02-23 139.5.216.177
Ene met yumiig shiidej bolnoo doo Zamaar duuren tsagdaa l baidag
Зочин 2022-02-23 202.55.188.103
Иймхэн юмыг шийдчихэж чадахгүй, яая даа та нарыг.
Баяраа 2022-02-23 93.115.28.181
Офицерийн эцсийн буудал арай дэндүү шүү.
Болд 2022-02-23 103.111.68.3
Тээврийн цагдаагийн үндсэн ажил нь 1-нуугдан зогсож торгох, 2-төрийн өндөрлөгүүдийг саадгүй зорчиход хөдлгөөн зохицуулах. Тэгээд л боллоо.
Зочин 2022-02-23 202.126.89.72
Улаанбаатарт онц байдал тогтоож цэрэг армииг дайчилж дүрэм зөрчсөн жолооч нарыг шууд буудаж устгаж байж адгууснаас дор зэрлэгүүдийг хүн төрхөнд нь оруулж магадгүй.
Зочин 2022-02-23 202.126.88.201
Zamiin tsagdaa nariin hiideg ajil ni 60 km tsagas deesh garsan joloochiig torgoj mongo deeremdeh. Busad ni TUI ch hamaagui, hurts gerel geh met
Зочин 2022-02-23 202.131.247.2
Стандарт бус манангийн шар, ногоон гэрлүүд хийцэн, тэр нь хэцүү байдаг шүү ёстой
Зочин 2022-02-23 66.181.181.164
Автобусны буудал халтуурчдынх болоод удсан даа.Зохих газрууд замын цагдаа нь тоодоггүй юм билээ. Олон удаа хэлж үзсэн … хэвээрээ шүү
Зочин 2022-02-23 59.153.115.218
Хотын стандарт гэж алга.Үе үеийн засгийн газар хотын удирдлагууд авилгаар газар олгож хотын төвийг замбараагүй шамбаралдсан барилгын бөөгнөрөл болгож түгжрэлийг нэмэгдүүлсэнээс биш 1.5 сая хүнтэй хотод таксины зогсоол бараг хийсэнгүй.Одоо ч түгжрэлийг бууруулна гэж өнгөн дээрээ ярих боловч өндөр том барилга орон сууцуудыг шамбааралдуулан барьсаар байна.Уг нь дарга нарт түгжрэлийг бууруулах сэтгэл байгаа бол хамгийн түрүүнд ямарч орон зайгүй болсон хотын төвд хэсэгт барилга барих явдлыг таслан
ҮНЭН 2022-02-23 122.201.22.100
өөр зогсох газар байхгүй байна ш дээ
хууль журмаа мөрдүүл 2022-02-23 202.131.245.34
Асуудлыг шийдвэрлэх амархан арга бий. Замуудаа бүрэн камержуулах, зөрчил бүрт автоматаар торгууль тавих, 100,000 төгрөгөөс дээш торгуулиа төлөөгүй бол тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх. Энэ нь хотын төсөв нэмэгдэх, түгжрэл багасах, зөрчил багасах олон ач холбогдолтой.
хүннү 2022-02-23 202.55.188.85
Сардаа 1,8-2 саяын цэвэр ашигтай халтуурчид Улаанбаатар хотыг бүрэн эзэгнэж байна. 25-ын буудал дээр өглөө 6.30- 7-ын үед 4-5 халтуучид байнга зогсдог. Хүнрүү гэрлээ тусгаж гялбуулаад үнэхээр хэцүү!!!Ядаж байхад ногоо автобус нь ирэхгүй. Хичээл сургууль эхэлхээс өмнө 6,45 гэхэд ар араасаа ирдэг автобусууд нь одоо 7.00 гэхэд үзэгдэх ч үгүй болсон. Яагаад ингэх болсон юм бол “ачаагаа” даахгүй явж яддаг юм уу?
Уншигч 2022-02-23 202.9.40.175
Автобусны буудлаас холдуулж арга хэмжээ аваасай.
Зочин 2022-02-23 202.126.88.230
Хотын Дарга Сургуулиудын цагийн хуваарь өөрчилж, Захууд нүүлгэж буй нь аргаа ядсан ямар ч үр дүнгүй дэмий ажил.. Харин Өнгөрсөн 30 жилд малаа үнэгүй хувьчилж аваад малаа үгүй хийгээд хотруу орж ирсэн ажилгүй 600,000 иргэдээ дахин малжуулж орон нутагт ажиллаж , ХАА/МАА эрхлэн амьдрах нөхцлийг Төр Засгаас Бодлого гаргаж бүрдүүлэх ёстой. УБ хотод приус унаж төлбөртэй, төлбөргүй сургуульд хүүхдээ өдөржин зөөж Замын Түгжрэл, Байгаль орчны Доройтлыг бий болгож татвараас зайлсхийдэг иргэдтэйгээ тэмц
zochin 2022-02-23 66.181.168.8
uur zogsoh gazar bhguim chin zogsohgui geed yadiin? taxinii zogsool, huviin taxinii durem juramgui, ajliin bairgui, amidralaa zalguulah geed l taxind yavj bgaa humuusiig uur ya geev? uh gehiimuu haashain?
Зочин 2022-02-23 66.181.161.64
z**l. ajil olj hii erguu s**
Зочин 2022-02-23 103.14.37.5
Дүрмээ баримтал, хөдөөний оркууд очих газраа ч хаана байдгийг мэдэхгүй, дээр нь баахан оюутнууд хичээлдээ ч суухгүй халтуур хийж давхилдаад… Албан ёсны таксины тоог нэмж үйлчилгээг нь сайжруулбал энэ оркууд аяндаа шахагдана даа!!!
Зочин 2022-02-23 192.82.71.64
Наадуулын чинь торгууль н бүр хэдэн сая давцан байгаа. тэд нарын сэгнүүдийг шууд журамын хашаанд хийгээд торгуулиа бүрэн төлөөд сэгнүүдээ ав бас оношлогоонд оруул гээд журамлах хэрэгтэйшдээ СҮМКАА!!!!
Зочин 2022-02-23 192.82.71.64
Бас торгуулийн орлогын тодорхой хэсгийг цагдаа нарын цалин нэмэгдэлд зарцуулах хэрэгтэй тэгэхгүй бол төрийн хулгайч харын халаасанд орийшүү
Зочин 2022-02-23 103.111.68.3
Бидний энхрий хайрт нам, засаг маань торгуулийг маань өршөөн нигүүлсдэг юм чинь…..
Зочин 2022-02-23 64.119.16.124
Халтуур хийдэг хувийн тэрэгтэй нөхдүүдээ цэгцэлээд журам нд оруулаачээ. Дур дураараа амандаа орсон мөнгө нэхнэ. Дэндүү замбараагуй
Зочин 2022-02-23 202.55.188.91
автобусны буудал дээр нь халтуурын жолооч нар нь овоорчихдог тийшээ явлаа гээд орилоод зогсчихно буудалын энэ асуудал бол хувь жолоочтой хариуцлага тооцохгүй байгаагаас үүдэлтэй та нарын дүрэм журам хууль чинь амьдрал дээр хэрэгжихгүй гууль болж дээ.дарга нараа.
зочин 2022-02-23 192.82.73.99
ЗАМЫН ЦАГДАА АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ТАРТАГТАА ТУЛЖ ХАЛТУУРЧДЫН ӨМНӨ ХҮЧ МӨХӨСДЖЭЭ.
ҮҮНИЙГ ӨӨРӨӨР ОЙЛГОХ АРГА АЛГА. ХОТЫГ КАМЕРЖУУЛААД БАЙГАА ГЭЖ АМ ХАМХИХГҮЙ ЯРЬДАГ Ч ТҮҮНИЙГЭЭ
АШИГЛАЖ ЧАДДАГГҮЙ, ЭСХҮЛ ТЭР КАМЕРУУД НЬ АЖИЛЛАДАГГҮЙ БОЛОЛТОЙ.
б 2022-02-23 139.5.217.166
Автобусны буудал дээр зогсож байгаа машинуудыг олигтой торгоод өгөөчээ. Одоо сүүлдээ өдрийн цагаар ч зогсож байдаг болчихлоо
Зочин 2022-02-23 103.80.210.183
Хотыг, замыг ийм там болгосон үе үеийн ЕРӨНХИЙ АРХИЧИН ЦЭЛМЭГ тэргүүтэй ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИЧИД буруутай шүү. тэдгээр хүмүүсийг амьд бол шоронд илгээж хог түүлгэ
Зочин 2022-02-23 202.126.88.45
Халтуур хийж өдөр өнгөрөөдөг . Автобусны буудалд тэнэг царайлаад зогсоод байдаг . ХАЯГ БҮРТГЭЛГҮЙ ЭНЭ ОЛОН ПРИУС ЭЭ ЦЭГЭЛЬЕ
ЗОЧИН 2022-02-23 64.119.19.9
АВТОБУСНУУДАД АВТОРЕГИСТРАТОР ГЭЭЧ ЮМ ТАВИАД ХЯНАХ ЮМ БОЛ АСУУДАЛ АМАРХАН ШИЙДЭГДЭНЭ ШҮҮДЭЭ. ТОРГУУЛАХ ДУРТАЙ ХҮН ГЭЖ ХАА БАЙХАВ. ОРОСУУД БҮХ МАШИНДАА ТАВЬЖ БАЙГАА, ЗАМ ТЭЭВРИЙН ЯМАР Ч ОСОЛ, ХУЛГАЙ, МАРГААН АМАРХАН ШИЙДЭГДЭНЭ.
зочин 2022-02-23 103.111.68.3
Үнэхээр ачааллаа дийлэхгүй байна л даа. Замын цагдаагийн алба энэ их ачааллыг маш сайн зохицуулж ажиллаж байгаа. Хурдан галт тэрэг зорчдог гүүрэн замын бүтээн байгуулалтыг яаралтай эхлэх хэрэгтэй байна.
Зочин 2022-02-23 202.179.26.75
ИЙМХЭН АЖИЛ ХИЙЧИХЭЖ ЧАДАХГҮЙ ЗАСАГ ТӨРӨӨР ЯАНАА. ХАРИУЦСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЗӨНДӨӨ БИЙ. ҮКҮН ЧИ ЯЛАА АЛЧИХАЖ ЧАДАХГҮЙ Л А Л ЫН П И З ДИШ БАЙГА ГЭДЭГ ҮГ Л САНААНД ОРЖИЙНО. АВТОБУСНЫ БУУДЛАА ЧӨЛӨӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ӨӨР ЮУ ХИЙЖ ЧАДАХ ТӨР ЗАСАГ ЮМ БОЛ ДОО.
zochin 2022-02-23 66.181.168.8
yag unen
aagii 2022-02-23 192.82.78.208
er ni zohion baiguulalt asar iheer dutagdaj baina daa, uamar cn horongo mongo snaardagdahguigeer hnacnih zuil snuu dee
Зочин 2022-02-23 103.206.195.28
Энэ автобусны буудал хааж зогсдог байдлыг цэгцлээчээ, зорчигчдод үнэн хүндрэлтэй байнаа