Шинэ оны шилдэг залуу болоход тань туслах таван тренд | News.MN

Шинэ оны шилдэг залуу болоход тань туслах таван тренд

FASHION

Шинэ оны шилдэг залуу болоход тань туслах таван тренд

2022 он, хүйсээр ялгаварлан гадуурхах үе ард хоцорч байна. Загварын чиг хандлагыг ерөнхийд нь хэн дуртай нь өмсөж болохоор чиглүүлж болно. Эмэгтэйчүүдийн загварын чиг хандлага дуурь үзэхдээ өмсөх мэт торгомсог бээлий, өдөн чимэглэл, корсет гэх мэт тодорхой эд ангиудад төвлөрдөг. Харин эрчүүдийн хувьд загварын чиг хандлага, нарийн деталиуд нь хувьсан, хүчирхэг мөртлөө чамин байх ёстой болов.

Анхдагч улаан

Энэ оны загвар бусдаас ялгарах зорилготой бөгөөд тод өнгө их ашиглаж буй нь гайхах зүйл огт биш юм. Албан ёсны эрэгтэй хувцас ихэвчлэн усан цэргийн костюм, эсвэл хар хүрмийг санагдуулдаг боловч Etro, Bianca Saunders зэрэг брэндүүд улаан халуухан өнгийг эрчүүдийн өнгө болгох арга барилыг авч байна.

Халат загварын хүрэм

Хэрэв та өвлийн хүйтэн улиралд "Би зүгээр л гэртээ тухлахын тулд халат өмсдөг" гэж боддог байсан бол тус загварын хүрэм танд таалагдах болно. Халатны нэгэн адил эдгээр хүрэм нь бэлхүүсээрээ уядаг бөгөөд өвдөг давсан урттай. Үслэг, эсвэл савхин хүрэм нь таныг ойрын хэдэн сарын турш тав тухтай байлгах ба хавар ирэхэд бид хөнгөн, илгэн болон даавуун загваруудыг хаа сайгүй харах болно гэж таамаглаж байна.

Хоолойтой цамц

Хэрэв та "Бакалавр" киноны 25-р ангийг үзсэн бол бакалавр Мэтт Жеймс бараг болзоо болгондоо хүзүүтэй цамц өмсдөг байсныг анзаарсан биз ээ. Тэрбээр эрэгтэй хувцасны загварт ноёрхож буй хоолойтой загварын чиг хандлагыг үнэлдэг байжээ. Мэтт загварын ухаалаг сонголт хийсэн. Учир нь хоолойтой цамц нь хүн бүрт сайхан харагддаг бөгөөд ямар ч хүрэмний дотуур өмсөж болдог.

Супер мөр

Гайхамшигтай бүтэцтэй мөр нь таны гаднах үзэмжийг нэн даруй эрч хүчтэй мэт харагдуулдаг. Мөн өөртөө итгэх итгэлийг бага зэрэг нэмэгдүүлэх бөгөөд шаардлагатай үед өмсөхөд хамгийн тохиромжтой юм. Prada брэндийн эрэгтэй хувцасны шоуд хурц мөртэй хүрэм, ноосон цамц, тэр ч байтугай янз бүрийн материал, өнгөт комбензон хүртэл гарчээ.

Хөвөн цув

Тус хөвөн цув нь "мода"-д ороод сүүлийн хоёр жилийн нүүрийг үзлээ. Загварын шоу болгонд иймэрхүү загварын цув, куртка нь төрөл бүрийн чиг хандлагаар гарах тул эрчүүдэд тохирох загварын нэг яалт ч үгүй мөн юм.

Эх сурвалж: HARPERS BAZAAR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-23 213.87.133.66

)))))))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж