Орос, Украины сөргөлдөөний улмаас нефтийн үнэ огцом өслөө

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

Орос, Украины сөргөлдөөний улмаас нефтийн үнэ огцом өслөө

Орос, Украины сөргөлдөөний улмаас нефтийн үнэ огцом өслөө

ОХУ, Украины харилцаа хурцадсаны улмаас дэлхийн зах зээл дээр голлох түүхий эдүүдийн үнэ хэлбэлзэж эхэллээ. Өнөөдрийн байдлаар "Brent” төрлийн газрын тосны үнэ хоёр хувиар өсч, 97.3 ам.доллар болоод буй бол WTI төрлийн газрын тосны үнэ гурван хувиар өсч, 93.8 ам.долларт хүрлээ.

ОХУ нь нефтийн экспортоор дэлхийд хоёрдугаарт буюу Саудын Арабын дараа ордгоос гадна байгалийн хийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг.

Хоёр орны нөхцөл байдал хурцдаж буйн улмаас дэлхий даяар нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж болзошгүй байна гэж "ВВС" агентлаг мэдээлэв.

OПЕК-ийн Өргөтгөсөн бүлэг ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр дөрөвдүгээр сард олборлох газрын тосны гарцаа тогтоохоор товлоод байгаа юм. Эх сурвалжуудад мэдээлж буйгаар, тус бүлэг гарцаа өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх бололтой.

Өөрсдийгөө Донецкийн бүгд найрамдах улс, Луганск ард улс гэж тунхаглаад буй Украины зүүн нутгийн хоёр мужийн тусгаар тогтнолыг ОХУ хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор "Brent” маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ өнөөдөр (2022.02.22) сүүлийн долоон жилийн хамгийн дээд хэмжээнд хүрч, нэг торх нь бараг 98 ам.доллар болж өсөв.

Их Британи, АНУ болон Өрнөдийн хэд хэдэн орон Украины асуудалтай холбогдуулан ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаа зарлаад буй юм.

Торонтод төвтэй, “Manulife Investment Management” олон улсын компанийн мэргэжилтэн Сью Трин “Украин-Оросын хямрал ‘их хэмжээний гарз хохирол дагуулж болзошгүй” гэж ярьжээ. Тэрбээр “Хориг арга хэмжээнүүдийн улмаас Оросын нийлүүлэх нефть болон байгалийн хийн хэмжээ багасах нь дэлхийн эдийн засагт ихээхэн сөрөг үр дагавартай" гэж хэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж