"Монгол усны нөөцийн хомсдолд орсон"

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

"Монгол усны нөөцийн хомсдолд орсон"

"Монгол усны нөөцийн хомсдолд орсон"

"Усны төлөө иргэдийн нэгдэл" төрийн бус байгууллагаас өнөөдөр /2022.02.22/ мэдээлэл хийлээ. Хурлаар Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай болон Монгол усны нөөцийн хомсдолд орсон тухай сэдвийг онцлов.

"Усны төлөө иргэдийн нэгдэл" ТББ-ын тэргүүн З.Батбаяр: 

-Гуравдугаар сарын 22-нд дэлхийн усны өдөр болно. Үүнээс гадна Монгол Улсын хувьд усны нөөцийн асуудал тулгамдаж байна. Тиймээс усны талаарх ойлголт мэдээллийг өгөхөөр “Сэтгүүлч М.Бат

дорж сан”-тай хамтарч ажиллахаар болсон. Дэлхий дээр амьдарч буй хоёр хүн тутмын нэг нь газрын гүний ус ууж байна. Аж үйлдвэрүүдийн гуравны нэг нь газар доорх усыг ашиглаж байгаа юм. Тэгэхээр усны нөөцийн асуудлыг заавал анхаарах шаардлага тулгарсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгж газрын гүний ус ашигладаг. Уул уурхай, үйлдвэрлэл, хувь хүн гээд бүгд.

Ус сувгийн удирдах газар 12 мянган худгаас ус татдаг. Хоёр литр ус хэрэглэх боломж байхад бид гурван литрийг хэрэглэж байна. Бид усны нөөцийн хомсдолд орсноо дэлхий дахинд зарлах цаг ирлээ. Үүнээс гарах арга замыг ярилцах хэрэгтэй болсон.

Ус дахин ашиглалтын талаарх ойлголт мэдээлэл бага байна. Мянганы сорилтын сангийн төслөөр ус дахин ашиглах үйлдвэр барьж байна. Гэвч энэ төсөл усны хомсдлыг шийдэхгүй. Туул голд 2008 оноос хойш жил бүр шахуу ширгэж, тасалддаг боллоо. Учир нь өвөл бид газар доорх усыг нь ховх сордгоос Туул гол тасалддаг. Туул гол газар доорх усаа нөхөж чадахгүй байгаа тул энэ голд далан барьж, усны нөөцөө бүрдүүлэх цаг болсон. Ямар нэг бизнес хийхэд мөнгө  хэрэгтэй болдог. Тэд банкнаас мөнгө авдаг шиг ямар ч улсад ус хамгийн чухал нөөц юм. Усны талаар нэгдсэн ойлголтод хүрье.

"Усны төлөөх иргэдийн нэгдэл" хүн бүрд нээлттэй. Бид олон үйл ажиллагаа явуулна. Улаанбаатар хотод 1980-аад оноос хоногт дээд тал нь 220 метр куб ус хэрэглэх боломжтой гэж тогтоосон байдаг. Гэтэл өнөөдөр 240 хүртэлх метр куб ус хэрэглэж байна. Үүнийг хүмүүс тэнцвэртэй болгож чадна. Одоо бид эх орондоо манлайлах хэрэгтэй байна.

Дэлхийн усны өдрийг энэ жил газар доорх ус буюу харагдахгүй зүйлийг харагддаг болтол нь ажиллая гэсэн уриатай тэмдэглэнэ. Усыг ашиглагч л хамгаалж чадна. Тиймээс хүн бүхэн усны асуудалд анхаарах хэрэгтэй. Би энэ салбарт 10 жил ажиллаж байна. Алтай хот хамгийн муу устай байсан бол одоо хамгийн цэнгэг ус уудаг болсон. Яг ийм шийдлээр Орхон, Эг, Сэлэнгэ мөрөн, Туул, Хэрлэн, Булган, Ховд, Шишгэт, Байдраг голуудад далан барьж болно. Манлайлал дутуу байгаа тул одоо энэ ажлыг зоригтой хийх цаг ирлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
27
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж