УИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийх үүрэг, чиглэлийг өгсөн билээ. Тэгвэл уг нээлттэй сонсголыг ирэх гуравдугаар сарын 7-ний өдөр хийхээр товложээ.
Эргэн сануулахад, УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзах үеэр "Хөгжлийн банкинд үүссэн асуудлаар хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэхийн зэрэгцээ асуудлыг хар цагаанаар нь ялгах шаардлагатай. Ном журмаар нь зээл аваад зориулалтын дагуу ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг хэлмэгдүүлж болохгүй.
Харин зээлийг зориулалт бусаар ашигласан, улс төрийн хамааралтай хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой" гэсэн байр суурийг илэрхийлж байжээ.
Холбоотой мэдээ