Гүржийн экс ерөнхийлөгч өлсгөлөн зарлав

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

Гүржийн экс ерөнхийлөгч өлсгөлөн зарлав

Гүржийн экс ерөнхийлөгч өлсгөлөн зарлав

Гүржийн ерөнхийлөгч асан, сөрөг хүчний удирдагч Михаил Саакашвили шоронгийн нөхцөл байдлыг эсэргүүцэн дахин өлсгөлөн зарлаж байгаагаа Даваа гаригт мэдэгдлээ. Саакашвили Тбилисийн шүүх дээр "Би өлсгөлөн зарлаж байна" гэж хэлээд шоронд хангалттай сайн  эмнэлгийн тусламж авахыг хүссэн байна.

Кавказын тус улсын удирдагч асан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр аравдугаар сараас хойш шоронд хоригдож байгаа юм. Саакашвили аравдугаар сарын 1-нд эх орондоо буцаж ирснийхээ дараахан баривчлагдаж байсан. Анх баригдсаныхаа дараа  50 хоногийн хугацаанд  өлсгөлөн зарласан юм.

Тэрбээр В витамины дутагдлаас үүдэлтэй, оюун ухааны төөрөгдөл, сайн дурын хөдөлгөөнийг зохицуулах чадваргүй болох, нүдний эмгэгийг үүсгэдэг Верникийн энцефалопати гэх мэдрэлийн эмгэгтэй болсныхоо дараа өлсгөлөнгөө зогсоосон байдаг. Тэрбээр арванхоёрдугаар сарын 30-нд цэргийн эмнэлгээс шоронд буцаж ирж байжээ. 

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж