Экспортыг дэмжих төслийн "Түншлэлийн хөтөлбөр" хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

Экспортыг дэмжих төслийн "Түншлэлийн хөтөлбөр" хэрэгжиж эхэллээ

Экспортыг дэмжих төслийн "Түншлэлийн хөтөлбөр" хэрэгжиж эхэллээ

Уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд 20-500 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх Түншлэлийн хөтөлбөрийн  талаар өнөөдөр /2022.02.02/ мэдээлэл хийлээ.


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я. Эрдэнэсайхан:

-Уул уурхайн салбараас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах Засгийн газрын бодлогын хүрээнд 2023 оныг дуустал хэрэгжиж буй Экспортыг дэмжих төслийн "Түншлэлийн хөтөлбөр" хэрэгжиж эхэллээ. 2022 оноос Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран "Түншлэлийн хөтөлбөр"-ийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

“ЭКСПОРТЛОГЧ БОЛОН ЭКСПОРТЛОГЧ БОЛОХЫГ ЗОРЬЖ БУЙ АЖ АХУЙ НЭГЖ  ТӨСӨЛД ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ”

Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд экспортын бүтээгдэхүүн үйлчилгээнд шаардлагатай техник тоног төхөөрөмжийн худалдан авалт,  чанарын баталгаажуулалт, үйлчилгээний ажлуудыг санхүүжүүлэх бөгөөд нэг аж ахуй нэгж хамгийн доод талдаа 20 сая төгрөг хамгийн дээд талдаа 300 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж авах боломжтой. Мөн кластер бүхий нэгдэл 500 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой юм.

Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б. Дөлгөөн:

-2016 оноос хойш нийт 76 аж ахуй нэгж байгууллагад 887 мянга ам.долларын хөрөнгө оруулсан. 2021 онд дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Монголын хувьд экспортлогч компаниуд маш бага ноос ноолуур, чацаргана, сарлагийн хөөвөр гэх мэт нь экспортын голлох бүтээгдэхүүнүүд. Экспортыг дэмжих төслийн "Түншлэлийн хөтөлбөр" нь хүүгүй буюу буцалтгүй тусламж юм. Гэрээ байгуулсны дараа есөн сарын дотор төслөө хэрэгжүүлэх хугацаатай. Аж ахуй нэгж 20-300 сая төгрөгийн буцалтгүй тусламж авах бүрэн боломжтой. Аж ахуй нэгж улс төрийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчгүй, Монгол Улсад бүртгэлтэй ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг байх шаардлагатай.

Ц.Хонгор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж