Цагдаагийн ерөнхий газраас сүүлийн үед бүртгэгдсэн хэргүүдийн талаар тодрууллаа.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Оюун:
-Цахим орчинд Ш.Батбаяр буюу хип хоп холбооны ерөнхийлөгч Бааварын хүү зодоон хийж буй бичлэг цацагдаад байна. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юу?
-Хүүхдүүдийн зодооны асуудал 2021 оны арваннэгдүгээр сард бүртгэгдсэн. Өнөөдрөөс уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна.
-Дорноговь аймгийн Зүүнбаян суман дахь 336 дугаар ангийн цэргийн алба хаагч өөрийгөө шатаах оролдлого хийсэн талаар мэдээлэл гарч байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байна. 19 настай иргэнийг цэргийн алба хаагч байсан эсэхийг Зэвсэгт хүчний жанжин штаб мэдэх байх. Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр иргэн гэртээ байхдаа өөрийгөө шатаах оролдлого хийсэн бөгөөд биеийн 90 хувийн түлэгдэж, эмнэлэгт эмчлүүлж байна.
Холбоотой мэдээ