Lhamour : Little venice брэндийн их дэлгүүрт нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

Lhamour : Little venice брэндийн их дэлгүүрт нэгдлээ

“Лхамур” брэндийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Хулан:

Лхамур брэндийг Монгол улсад “эхлүүлээд” хэдэн жил болж байгаа вэ?

Лхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны брэнд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлсэн түүхтэй.

Lhamour брэндийн танилцуулга:

https://lhamour.com/ , https://lhamour.mn/

Таны бизнесээ, багаа удирдах гол зарчим юу вэ?

Алсын хараатай, тууштай, үнэнч байхыг эрхэмлэдэг. Бизнесээ алсын хараанд суурилж, хамт олонтойгоо илэн далангүй, нээлттэй яг гэр бүл мэт харилцах нь чухал санагддаг. https://www.facebook.com/lhamourskincare/?ref=pages_you_manage

Таны хийж хэрэгжүүлж байгаа ажил, 2022 оны төлөвлөгөө юу вэ?

Бид үйлдвэрлэлээ өргөжүүлж, бүтээгдэхүүнүүдээ нэмэх зорилготой байгаа. Одоогоор Япон, Тайван, Хонгконг зэрэг олон оронд экспорт хийж байгаа ч АНУ-д түлхүү анхаарлаа хандуулж компани байгуулан өөрсдийн үйл ажиллагаагаа тэлж байна. 2022 он сайхан мэдээгээр эхэлж байгаагаа та бүхэнтэй бас хуваалцахад таатай байна. АНУ-гийн Amazon.com дээр Лхамур албан ёсоор борлуулалтаа эхлүүлж, албан ёсны олон улсын брэнд гэдгээр хүлээн зөвшөөрөгдөж өөрийн брэнд хуудастай – www.amazon.com/lhamour болсон. Ингэснээр бид илүү сайн танигдаж, олон улсад бүтээгдэхүүнүүдээ улам түгээнэ гэж найдаж байна. Монголд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг гэдгийг дэлхийд харуулмаар байна.

Little venice брэндийн их дэлгүүрийг сонгох болсон шалтгаан?

Мишээл Сити нь өдрөөс өдөрт Улаанбаатарт өнгө нэмэх гэр бүлүүдийн очих дуртай газар болж байна. Жуулчдыг ч өргөнөөр татах бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа тул бид нэгдэх ёстой. Бид Монголынхоо хэрэглэгчдэд төдийгүй олон улсын жуулчдад Байгалийн гаралтай бүтээгдэхүүнээ санал болгохын тулд уг төсөл дээр өөрийн шинэ салбараа нээхээр шийдвэрлэсэн. Үндэсний олон тэргүүлэх брэндүүд энд нэгдэж байгаад мөн баяртай байна.

Хаяг:  Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Мишээл Сити төсөл, SHOWROOM

Утас: 7505-7788

Мишээл Сити: https://www.facebook.com/misheelcomplex

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж